19. Эла гэдэг

2.3K 412 45
                                    

Лэеийн өрөөний хаалга хүчтэй дуугаран онгойход өрөөнд байсан хүмүүс бүгд хаалга руу харлаа. Орж ирсэн хүн Лаура байв.

Түүний өмссөн хувцас, зүүсэн титэм нь хүн бүрийг гайхшруулж орхив.

ЛимЛим "Э-Энэ өмсгөл чинь-"

Кёнсүү "Бэр эгч яагаад ийм хувцас" гэхтэй зэрэгцэн

Юу болоод байгааг ойлгосон Кай "Ашгүй нэг юм аваад иржээ" хэмээн угтлаа.

Лаура "Тийм ээ, ерөндөг надад байна"

ЛимЛим "Ерөндөгөө?? ямар ерөндөг? ахыг эмчилж чадах юм уу?" хэмээн гайхан асуув.

Лаура "Тийм ээ чадна"

ЛимЛим "Ашгүй дээ, гэхдээ та яаж??" гэтэл

Лаура "Би бол Таринкалын хатан. Лэеийг хордуулсан хүн нь миний нөхөр байгаа юм. Тэгээд л ерөндгийг авч ирлээ" хэмээн хариулав.

Кай Инбинь хоёр мэдэж байсан тул чимээгүй зогсох бол Кёнсүү ЛимЛим хоёр үнэхээр цочирдсон харагдана.

ЛимЛим "Яаж?? та чинь манай ахын эхнэр биз дээ?" гэхэд

Лаура "Энэ бүгд та хоёроос эхлэлтэй. Ариун сүмээс эрдэнэ авсан тэр мөчид намайг сэрээсэн. Би ариун сүмийн Кэди байлаа. Эрдэнийг авсан хүн Кэдиг ч бас авах ёстой. Тэгээд л би та хоёрын араас ирсэн юм. Кёнсүү миний нөхөр болох ёстой байсан. Гэвч та хоёрыг хүүхэдтэй болсон гэдгийг сонсоод ахтай чинь тохиролцоо хийсэн юм" хэмээн үнэнээ хэллээ.

Кёнсүү "Юу?? миний өмнөөс тэр чамтай гэрлэсэн юм уу?"

Лаура "Энэ хорвоод үнэгүй юм гэж байдаг гэж үү? эрдэнэ ч бас өөрийн гэсэн үнэтэй"

ЛимЛим "Хүлээ. . . хүлээ. .. Та Таринкалын хатан гэсэн, гэтэл бас ариун сүмийн Кэди гэдэг чинь юу гэсэн үг юм?"

Лаура "Би нөхрөөсөө зугтаж ариун сүмд очсон. Гэхдээ инээдтэй нь би одоо буцаад л байсан байрандаа ирчихлээ" хэмээн муухан инээмсэглэв.

ЛимЛим "Ах та хоёрын харилцаа дажгүй байсан шүү дээ. Эхлэл нь мэдээж хачин байсан ч сүүлд лав ах минь жаргалтай байсан" гээд л бүх үнэнийг мэдсэн ч нэг л итгэж өгөхгүй байгаа бололтой олон янзын асуулт тавина.

Инбинь "Цаг бага байна, Түүний бие үнэхээр муу байгаа. Одоо бүр ухаангүй болчихсон" гэсээр Лэе рүү харахад

Кай "Тийм шүү, ерөндгөө өг. Бидэнд цаг алга" хэмээн яаруулав.

Лаура "Та нар гарч бай, надад энд байх ганц өдрийн л хугацаа бий. Энэ хугацаанд би түүний дэргэд баймаар байна. Бас нэг өдрийн хугацаа минь дуусахад тэр эргээд хуучин амьдралдаа орно амлаж байна" хэмээн нөгөө дөрвийг гарахыг гуйв.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S4 👑 [🌊 Thunderbolt ocean  ⚡️]Onde histórias criam vida. Descubra agora