𖦹2𖦹

1.9K 173 7
                                    

Чиний хэнэггүй ярианаас болоод би хэцүү байдалд орчихсон

••••

Би түүнрүү харалгүйгээр хоолоо л идэн сууна.

Тэр надад сайн байлаа ч би тэрэн шиг хүнд сайн болж чадахгүй л болов уу?

Тэр ийм үг надад хэлчихээд яаж зүгээр хоолоо идэж чадаж байнаа.

Бурхан минь...

Тэр тийм үг надад хэлчихээд ямар ч ичих зовох зүйлгүй дагаж явсаар өнөөдрийн хичээлийг дуусгасан юм.

"Хён! Тэд нар ирчихсэн байна"

Шинээр нэрийг нь мэдэж авсан Жонгүг гэх залуу гэрлүү минь хүргэж өгнө гээд зөрүүдлээд байсан Тэхёнд хандан ийн хэлэв.

"Ханна, намайг түр хүлээж байгаарай. Заавал гэрт чинь хүргэж өгөх болохоор битгий түрүүлээд явчихаарай"

Тэхён надад ийн хэлчихээд гүйсээр гараад явахад би ашгүй нэг юм амьсгаа авахтайгаа болов.

Ингэж нэг юм надаас холддог юм байж...

Би цүнхээ үүрсээр гадаа гарахдаа ойр хавиа сайн ажиглав.

Тэхён намайг гэрлүүгээ түүнээс түрүүлээд явах гэж байгааг мэдэж болохгүй.

Би хурдан алхсаар сургуулийн хашаанаас амжилттай гаран алхаж байтал тэнд олон хүүхдүүд овоорсон байхыг олж харав.

Арай Юнги юм биш биздээ. Тэр болон түүний найзууд муу залуус болохоор зодоон хийж байх магадлалтай юм.

Би гүйж очсоор хүүхдүүд дунд чихцэлдсээр орвол нээрээ л миний бодсоноор Юнги зодоон хийж байх нь тэр.

Цаадхан талд Жонгүг, Тэхён хоёр энэ зодоонийг зогсоох биш харин ч Юнгиг дэмжээд зогсож байв.

"Юнги! Мин эгч зодоон хийж байгааг чинь мэдвэл чамайг амьд үлдээхгүй байх. Одоо боль"

Би түүнрүү жаахан дөхсөөр ийн хэлэхэд тэр надруу хараад "Бэртэхээсээ өмнө гэрлүүгээ яв!" Гэж хэлэхэд би хэзээндээ хойшоо ухарчихсан байв.

Түүний царай өмнөх надад ууралдаг царайг бодвол тэс ондоо атлаа хэнийг ч царцаагаад айлгамаар төрх байсан юм.

Гэтэл ардаас минь хэн нэгэн татсаар тэр хүүхдүүд дундаас гаргахад би түүнрүү харав.

"Түүнд битгий саад бол! Чи тэднийг зогсоох биш харин ч өөрөө бэртчих болохоор одоо гэрлүү чинь явцгаая. Би хүргээд өгье"

My Shadow ||KTH||Where stories live. Discover now