𖦹19𖦹

1.3K 116 7
                                    

"Тэгэхээр Ханна?, Тэхёний найз охин нь байх нь ээ"

Би хажуудаа доош харан гунигтай суух Тэхёний гараас зөөлөн гэгч нь атгаад урдаа суух түүнийхээ аав ээжрүү харан инээмсэглэв.

Тэхёний эмээ, ээжийх нь ээж байсан тул хэр их шаналж байгаа нь улайсан нүднээс нь илт харагдана.

Биднийг түүний аав ээж гэртээ авчирсан бөгөөд ирснээс хойш Тэхён ерөөсөө үг дугараагүй доошоо харан суусаар л байсан.

Би хажуудаа байрлах цонхруу харсаар санаа алдав.

Тэхёний уйлах мөчид бороо ихээр орсон.

Яг л Тэхёнтай адил...

Би ч буцан урагш харсаныхаа дараа Тэхёнруу харан гарыг нь зөөлөн хуруугаараа имрэв.

"Эр хүн юм чинь юундаа урвайгаад байгаа юм?"

Түүний аав ч нилээд хөгжилтэй нээлттэй хүн тул хамаг чадлаараа инээмсэглэн гуниглан суух хүүгээ аргадахыг хичээнэ.

"Өрөөрүү орцгооё!"

Тэхёний ээжийх нь 'Аав хүү хоёрыг хоёуланг нь үлдээе' гэх далд санааг ойлгосоор босохоосоо өмнө Тэхёнд хандан

"Явчихаад ирье!"

Ким эгчийг дагасаар нэг өрөөрүү орж ирвэл унталгын өрөө бололтой цэвэрхэн өрөө угтав.

Намайг орон дээр суухыг дохичихоод тэр зургын цомог бололтой зузаан том зүйл аваад хажууд минь ирэн сууна.

Тэр эхний хуудсыг дэлгэвэл ихэд залуухан Тэхёний эмээ болон уйлсан ч гэсэн дөрвөлжин инээмсэглэлээ тодруулах Тэхёний хамтаар зүлгэн дээр суун авхуулсан зураг харагдав.

Нүднээс нь урсах нулимсаа үл хайхран жаргалтай инээмсэглэн, дөрвөн настай гэмээр Тэхён надад....

Ямар эгдүүтэй харагдсан гээч...

"Түүнийг гурван настай байх үед нь нөхөр бид хоёр энд ирж Тэхёнтай хамт гадуур зугаалахаар явцгаасан юм. Нэг настай байхад нь гадаад явчихсан болохоор бид хоёроос бишүүрхэж, нэг л дасаж өгөхгүй гадуур хамт явахдаа дандаа уйлж явсан. Харин эмээ нь бидэн дээр ирэхэд Тэхён их жаргалтай инээмсэглэж байсан. Энэ үед хүүгээ багаас нь хамт байдаг байж гэж бодсон"

Тэр ийн хэлэх замдаа зогсон нулимсаа арчих үед би түүнийг уйлж байгааг мэдээд нуруун дээр нь зөөлөн илэн аргадахыг хичээнэ.

"Сүүлийн үед л дөнгөж нөхөр бид хоёртой дотносож байтал багаас нь хайрлаж байсан эмээ нь ингээд насбарчихлаа"

My Shadow ||KTH||Where stories live. Discover now