𖦹11𖦹

1.4K 138 26
                                    

Чи намайг хайр дүүрсэн харцаар үргэлж ширтдэг.

Харин одоо бол би хариу барих цаг нь болсон

••••

"Хамт нэг майханд хонцгоох уу?"

Сүён над дээр инээмсэглэн ирсээр асуухад би толгой дохисоор хамтдаа уулны энгэрт байх майхангуудаас сонгохоор алхав.

Өмнөхөө бодвол түүний царай хамаагүй дээрдчихэж.

Бид хоёр бусдаасаа арай тухтай харагдах хоёр хүний майханг сонгочихоод дотогш орон бараагаа цэгцэлж эхлэв.

"Би бараагаа цэгцлээд дуусчихлаа. Одоо гадаахыг цэгцэлчихээд ирье, хүлээж байгаарай"

Би хөнжилний даавуугаа цэвэрхэн гэгч нь эвхэх Сүёнруу харчихаад тэндээс гарав.

Тэнгэр жаахан бүрхэгдүү байх бөгөөд нар тусахгүй ч гадаа их дулаахан байгаа нь намайг баярлуулав.

Би хүйтэнд дургүй...

Би гадагш гаран агаар уушгилан зогсож байтал яг хажуу талын майхангаас Тэхён малийсаар гараад ирэх нь тэр.

Тэр тэгэхээр хажуу талын майханд ирчихжээ? Бурхан минь.

"Хөөх! Хоёулаа зэрэгцээ майханд орчихжээ? Ямар гайхмаар тохиолдол вэ? Хувь тавилан юм болов уу?"

Үхсэн хатсаны хувь тавилан!?

"Албаар ирсэнг чинь мэдэж байгаа болохоор жүжиглэх хэрэггүй ээ, Ким Тэхён"

Би түүний мөрлүү зөөлөн түлхсээр хэлэхэд тэр өөдөөс минь зүгээр л инээмсэглээд байв.

"Өнөөдөр ууланд аялалд гарна гэсэн. Хамт явна биздээ, Хоёулахнаа"

Хоёулахнаа гэв үү?

Би секүнд тутам хурдан цохилох зүрхээ дарсаар түүнрүү хараад бассан царай гарган инээмсэглэв.

Түүнтэй хоёулахнаа....

••••

Нар жаргаж орой болсоны дараа ойр хавийн гэрэл асаж уулны хажууханд байх жижиг ой модыг гэрэлтүүлж өгч байв.

Харанхуйгаас жаахан айдаг болохоор энэ ой гэрэлтэй болсонд нь баяртай байна.

Би хүүхдүүдийг ой модонд орохоос өмнө урьтаж орохоор гүйж эхлэв.

Түүнтэй хоёулахнаа байх үнэхээр хэцүү байх юм шиг санагдаад байна. Бодох төдийд л зүрхний цохилд хурдсаж байхад.

My Shadow ||KTH||Where stories live. Discover now