𖦹14𖦹

1.3K 129 19
                                    

Чи л намайг ганц баярлуулж, догдлуулдаг нандин нэгэн

••••

"Тэхёнтай үерхээд байгаа юм уу?"

Хажуу талд ааштай үеэл минь надруу орилох шахам ийн хэлэхэд би түүнрүү харав.

"Ү-Үгүй ээ, арай ч үерхээгүй байгаа. Заза...юу болоод байгааг сайн ойлгохгүй л байна"

Би улайх хацраа зүгээр болгохын хичээн дарсаар суутал Юнги ахин ам нээв.

"Удахгүй чамайг гуйх байх. Түүнийг битгий л шархлуулах зүйл хийгээрэй дээ. Тэр чинь гаднаасаа хүчирхэг харагддаг ч үнэндээ бол их эмзэг хүн шүү. Бас анхны хайр нь чи шүү дээ. Чамд амьнаасаа илүү хайртай"

Түүнийг гэнэт ийм үг яриад эхлэхэд нь миний хамаг биений цус нүүрэн дээр овоороод буцалж буй аятай болчихов.

"Ю-Юу яриад байгаа юм! Түүнийг би шархлуулахгүй ээ. Одоо чимээгүй болоо!"

Түүнийг чимээгүй болгосоор ийн хэлэхэд тэр хөнгөхөн инээд алдав.

Яагаад инээгээд байгаа юм!...

Гэтэл Тэхён өөдөөс хөөрхөн инээмсэглэлээ тодруулсаар гүйгээд ирэв.

Гартаа гүзээлзгэнэтэй бялуу болон сүү атгасан байх бөгөөд дэвхцсээр Юнги бид хоёрын дунд ирээд суучихав.

Юнги ч нэг мэдсэн чив чимээгүй яваад өгөх бөгөөд энд Тэхён бид хоёр л үлдсэн нь намайг жаахан сандаргаад амжив.

Түүний өөдөөс бараг л хэрэлддэг байсан би ингээд ичингүйрээд чимээгүй сууж байх ч гэждээ.

Тэр гарт минь бялуу сүү хоёрыг атгуулаад "Гүзээлзгэнэд дуртай биздээ? Хамгийн эхэнд нь авсан болохоор хамгийн шинэ нь. Амтархан идээрэй" тэр ингэж хэлчихээд бялууны хайрцгыг онгойлгон, сүүнд минь соруулыг нь зоож өгөв.

Би өөдөөс нь инээмсэглэсээр аван идэж эхлэв. Өглөөний хоолноос өөр зүйл идээгүй тул үнэхээр их өлсөж байсан болохоор үнэхээр баяртай байв.

Түүнийг авч өгсөн болоод ч тэр үү? идмээргүй хадгалмаар санагдаж байна.

Би хайранд сохорчихож...

••••

"Хоёулаа ой руу орох уу?"

Бид хоёр тэр хавиар сэлгүүцэж байтал Тэхён хэлсэнд би инээмсэглэсээр толгой дохив.

Гэхдээ гадаа нар жаргах дөхөж байсан учир жаахан сэрүүвтэр байсан юм.

"Тэхёнаа, би майхангаас очиод цамцаа аваад ирье! Чи ч бас даарах байх цамцыг чинь аваад ирнэ ээ"

My Shadow ||KTH||Where stories live. Discover now