𖦹8𖦹

1.6K 126 4
                                    

Тэр яг л сүүдэр шиг....
Үргэлж надтай хамт, араас минь дагаад л явж байдаг.

••••

"Чи явна биздээ?"

Тэхён хажууд минь алхангаа шалгааж гарахад би түүнрүү харав.

"Явах болохоор ахиж битгий асуугаарай"

Би ингэж хэлэхэд тэр үсэрч дэвхцээд нүүрэнд нь нөгөөх дөрвөлжин инээмсэглэл тодоор гэрэлтэж байв.

"Ашгүй чамтай сургуулиас өөр газар уулзаж чадах нь"

Тэр ийн хэлсээр дэвхцэн урд минь хариаж эхлэх бол би түүнийг надруу хараагүй хойгуур нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулж байв.

Тэр дотроо хоёр хүн байлгадаг гэмээр зан араншинтай.

Нэг нь ямар ч хүнийг царцаагаад хаячихмаар ширүүн төрх, зан ааш нь тодорчихдог бол миний хажууд болон найзуудынхаа хажууд инээмсэглэл нь тодорч, үргэлж хөгжилтэй зангаа түгээж явдаг.

Ширүүн төрх нь түүний дургүй хүмүүст зориулагдсан бол сайхан, хөгжилтэй тал нь дотны хүмүүст нь зориулагдсан мэт тийм л хүн.

Намрын улиралын дунд сар болж байгаа учир өнөөдөр багш сургуулийн аялал зохион байгуулагдахыг мэдэгдсэн юм.

Тэгээд л энэ талаар ярилцангаа Тэхён бид хоёр хоолны газарлуу алхаж байгаа нь энэ.

Тэхён хажуу талын ундааны машиныг харсанаа "Би ундаа аваад ирье. Хүлээж байгаарай" тэр ийн хэлчихээд надаас холдон ундааны машинийг зүглэх бол би түүнийг тэндээ хүлээх зуураа урагш удаанаар алхана.

Гэтэл урдхан талд минь Сүён алхаж байх бөгөөд намайг харсан даруйдаа нааш ойртож эхлэхэд би зүгээр л байрандаа зогсоно.

Яагаад ч юм би түүнд дургүй хүрж, бас айдас ч зүрхэнд минь мэдрэгдэхгүй байх нь тэр.

Учир нь гэвэл түүний энэ төрхнөөс болсон байх.

Тэр дандаа дээр боодог байсан үсээ өнөөдөр сул тавьж, дандаа ширүүн, итгэл дүүрэн төрх нь нүүрнээс арчигдсан байсан юм.

Түүнээс айх гэхээсээ илүү өрөвдөж байна...

Тэр надруу нилээн ойртоод ирж байх бол би зүгээр л түүнийг надад юу хийх гэж байгаа бол гэж дотроо олон таамаг дэвшүүлж байв.

Тэр намайг дээрэлхэх гэж байгаа гэж бодохгүй байна.

Түүнийг надтай нилээн ойртох үед гэнэт урдуур минь том нуруу ороод ирэх нь тэр.

My Shadow ||KTH||Место, где живут истории. Откройте их для себя