𖦹16𖦹

1.3K 122 8
                                    

Түүнтэй уулзаагүй гуравхан хоног өнгөрсөн ч хамаг л уйтгар гуниг, ганцаардлыг авчирсан аймшигт гурван хоног минь өнгөрөв.

Тэхёнтай тэр өдрөөс хойш уулзалгүй, түүний сурагыг хэнээс ч сонсоогүй нь намайг л алж буй мэт санагдана.

Түүнийхээ царайг харж ганц ч удаа болов 'Зүгээрдээ' гээд тэвэрмээр байгаа ч түүнд үнэхээр хэцүү байгааг ойлгосон учир ганцааранг нь байлгахыг хүснэ.

Өрөөн дотроо цонхны цаана байх бүрхэг тэнгэрийг ажиглан, үүлнүүд ч Тэхёний дүрсэнд хувираад байгаа юм шиг санагдахад би инээмсэглэв.

Гуравхан хоногын дотор галзуурч байгаа бололтой.

Гэтэл хаалгыг минь хэн нэгэн тогшин цаанаас нь Юнгигийн дуу гарахад би тэр зүгрүү харав.

"Ханна, чи зүгээр үү?"

"Тиймээ"

"Бид нар Тэхёний гэрлүү явах гэж байна. Хамт явна биздээ?"

Юнгигийн хоолой яг л намайг баярлуулах гэж байгаа мэт хэлэхэд би шууд сандлаасаа ухас хийн боссоор хаалгаа очиж тайлаад өөдөөс харан зогсох Юнгирүү харан инээмсэглэв.

"Тэгье, явья"

Намайг ийн хэлэхэд тэр арзайсан үсийг минь гараараа янзалж өгөөд

"Удахгүй бусад маань хүрээд ирэх байх. Хувцасаа сольж байгаарай"

Тэр ийн хэлчихээд цааш явахад би хурдан хувцасаа хагас дутуу углаж эхлэв.

Түүн дээр л хурдан очмоор байна...

Үсээ янзалчихаад доош буувал миний төсөөлснөөр Юнги ээж хоёр ширээн дээр сууцгаасан байх бөгөөд намайг анзаарсан ээж ширээнд суухыг дохив.

Би Юнгигийн хажууд ээжийн өөдөөс харан суухад ээж миний гарыг атгаад

"Хайртай хөвгүүнээ гэртээ авчираарай. Ээж нь охиныхоо найз хөвгүүнийг харъя"

Ээж инээмсэглэсээр ийн хэлэхэд би том нүдлээд

"Арай ч найз залуу болоогүй байгаа"

"Хнн! Гуйгаагүй л болохоос найз залуу шигээ ханддаг биздээ?"

Хажуу талаас Юнги ийн хэлэхэд би гарнаас чимхсээр босоод гарах хаалгаруу түлхэн

"Явчихаад ирье!"

Гадаа гарсан даруйдаа Юнгирүү муухай харц чулуудав.

"Муу тэнэг муур! Яагаад ээжид тийм зүйлийн талаар дэлгээд байгаа юм?"

Гэтэл бусад маань ч ирж Сокжины машинд суусаар анх удаа очих гэж буй Тэхёны гэрлүү хөдлөв.

My Shadow ||KTH||Where stories live. Discover now