𖦹24𖦹

1K 94 7
                                    

Та нар энэ зовлонг мэдэх үү?

Хайртай, дуртай хүнтэй чинь хамт байлгахгүй хориод байдаг хүмүүсээс амсах зовлонг?

Яг үнэндээ би яг тийм зовлонд орооцолдчихоод байна...

Нүдээ нээвэл өрөөнийхөө цагаан таазыг олж харсаар хажуу тийш харан хэвтэхэд өрөөнд минь цагны чиг чаг хийх дуунаас өөр зүйл сонсогдохгүй байлаа.

Нүдээ хурдхан анисаар ойрын хэдэн өдрүүдэд сэтгэлийг хямрааж байгаа асуудлыг нэг бүрчлэн бодохыг хичээнэ.

Аавтай ойрын өдрүүдэд их таарамж муутай байгаа.

Тэхёнийг дандаа хэрэгт орооцолдож муу гаруудтай нийлдэг болохоор надтай хамт байлгадаггүй хориод байдаг болчихсон.

Би өөдөөс нь Тэхёнийг зөвтгөхыг хичээж өмнөх шиг муу Тэхён ор мөргүй алга болчихсонг олон удаа тайлбарлахыг хичээхэд аав үл ойшоон бүр гэрийн хорионд оруулчихсан.

Хэдий аав намайг гэрийн хорионд оруулаад тавхан цаг болж байхад Тэхёнийг ингэж их санаж өгүүлнэ гэдгээ би ерөөсөө мэдээгүй юм.

Би зүгээр аавруу хамаг муухай царай гарган уйлсаар өрөөндөө ороод орон дээрээ хэвтээд зориуд аавд сонсогдоосой гэсэндээ хамаг чангаараа уйлж эхэлсэн.

Тэгсэн ч бүр ямар ч нэмэр болоогүй шүү!

Манай аав их зөрүүд гэдгийг эртхэн анзаарахгүй яаваа л гэж бодтол авсан шүү!

Ядаж сэтгэлээ дээрдүүлэхийн тулд цонхоороо Юнгигийнхрүү ороод сайхан нууцаар видео тоглоом тогломоор байгаа ч хажуу талд Юнги байхгүй.

Гутралтай байна!

Ингэж бодох зуурт би нэг эрсдэлтэй үйлдэл бодсоор нүдээ томруулан орноосоо боссоор зөөлөн салхи орж ирэх цонхруугаа инээмсэглэн ширтэв.

Гэрээс гарах хамгийн шалгарсан арга бол цонхоор гарж Тэхёнтай уулзах.

Хэдий хоёр давхрын цонхоор доош бууж газардах үнэхээр эрсдэлтэй ч гэсэн оролдож үзэхгүй бол энэ маягаараа Тэхёнтай удаан уулзахгүй ч байж мэднэ.

Өдрийн цайны цаг болоход ээж хоол оруулж ирж магадгүй болохоор тэрнээс өмнө хурдхан гарах хэрэгтэй.

Хөнжилнийхөө уутнуудыг сурамгай гэгч нь угз угз татан аваад сайн бэхлэсээр цонхноосоо доош унжуулахад газар шүргэж байв.

Тэхёнтай уулзана гэхээс байж ядсаар Тэхёны утасруу залгав.

-Байна уу?

My Shadow ||KTH||Where stories live. Discover now