𖦹12𖦹

1.5K 133 5
                                    

Бүх зүйлд чинь хайртай гэдгээ зүрхээрээ тангаргалаж байна

••••

"Дулаахан хоносон биздээ?"

"Тиймээ, тэр гудас надад их таалагдсан"

Энэ үнэн шүү!

Тэр халдаг гудаснаас нэвт Тэхёний үнэр сэнгэнэж байсан.

Хачин гэмээр нь би өмнөх өдрүүдээсээ хэт дахин сайхан амарсан.

Түүний үнэр яг л диваажинд байгаа мэт мэдрэмж төрүүлж, цаанаасаа бүүвэйлээд байгаа мэт.

Би урд дахь хоолруугаа ширтсээр инээмсэглэн үе үе Тэхёнийг ирж байгааг шалган арагш харна.

"Чи Тэхёнд хайртай юм уу?"

Тэхёнийг ирж байгааг шалган арагш харж байтал урд талд сууж байсан Сүёний хоолой ийн гарахад би түүнрүү огцом харав.

Зүрхний минь цохилт түргэсэн, бүх цус минь буцалж буй мэдрэмж төрж эхлэхэд би бодолд автав.

Одоо байгаа байдал минь Тэхёнд хайртай гэдгийг батлаад өгөх ч бодол минь үгүйсгэж байв.

Би муу залуусд дургүй шүү дээ.

Хаалганы дуу гарсан зүгрүү харвал залуус ирж байсан ч дунд нь Тэхён харагдсангүй.

Би хөмсгөө зангидсаар тэдэн дээр очин лавлав.

"Тэхён хааччихсан юм?"

Би тэднээс ийн асуухад Намжүүн нүдээ нухлангаа "Биднийг түрүүлээд явж бай гэж хэлсэн"

"Би түүн дээр очлоо"

Би тэндээс гарсаар Тэхёний байгаа майханруу гүйж эхлэв.

Тэр уг нь ингээд унтаж байх нэгэн биш юмсан. Намайг дагаад л яваад байдаг болохоор нэг л хоосон мэдрэмж төрөөд болсонгүй.

Майхангын цахилгааныг буулгавал Тэхён толгой дээгүүрээ нимгэн хөнжил нөмрөн хэвтэх бөгөөд би гутлаа тайлсаар түүний хажууд очин суув.

Түүний нөмөрч байгаа нимгэн хөнжлийг нь харав. Надад өөрийнхөө дулаан гудасаа өгчихөөд өөрөө ийм хөнжил нөмөрсөн чи үнэхээр энэрэнгүй сэтгэлтэй юм гээч.

Би хөнжлийг нь сөхсөөр харвал тэр зузаан цамцтай унтаж байх бөгөөд түүний царай нэг л базаахгүй харагдаад байсан учир би духан дээр нь гараа тавив.

Бурхан минь! Тэр халуурч байна.

Өчигдөр нойтон атлаа нимгэн подволктой намрын орой ой дотор алхаж байсан учир ханиад хүрчихсэн бололтой.

My Shadow ||KTH||Où les histoires vivent. Découvrez maintenant