𖦹9𖦹

1.6K 132 5
                                    

Түүнд татагдаж эхэлсэн

••••

"Их гутарч гуниглаж, сэтгэл санааны хямралд орсон үед сэдэрдэг зүрхний өвчин. Сэдрэх үед зүрхээр хатгуулан өвдөж, зүрхний хэмнэл нь ихэсдэг юм. Гэхдээ түүний өвчин нь эдгэж байна гэж бодоод эм уухаа больсон ч ингээд сэдэрчихнэ гэж санасангүй"

Эмч ийн хэлчихээд Сүёний гарнаас дуслыг салган аван хураасаар гарах гэтэл би гарахаас нь өмнө түүнээс асуув.

"Эмчээ, тэр хэзээ сэрэх бол?"

"Дусал хийсэн болохоор удалгүй сэрчихнэ"

Эмч ийн хэлсээр гарч явах бол би түүнийг сэрэхийг хүлээн гуниг тээсэн нүдрүү нь тасралтгүй ширтэнэ.

Юнгигийн тэр хэлсэн зүрх өвтгөм үгийг сонсоод тэр их л гунигласан байхдаа.

Гурван жил ардаас нь гүйчихээд гэнэт л өөрийнх нь зан аашинд нь дургүй гэхийг нь сонсоод түүний өвчин ухаан алдадтаа сэдэрсэн байх нь.

Гэхдээ Юнги намайг хамгаалах гэж л түүний өөдөөс тийм үг хэлсэн.

Миний буруу юм байна...

Түүнийг сэрэхгүй байх хойгуур өрөөнөөс нь гартал Тэхён намайг хүлээнгээ сандал дээр сууж байх бөгөөд намайг харсан даруйдаа босож ирэв.

"Тэр сэрсэн үү?"

"Үгүй ээ, гэхдээ удахгүй сэрнэ гэж эмч хэлсэн"

Би үсээ базласаар сандал дээр суун уртаа санаа алдтал Тэхён хажууд минь ирж суув.

"Юнги намайг хамгаалж түүний өөдөөс үг хэлсэн болохоор тэр одоо ийм байдалд байна"

Би нүдээ аньсаар доош хараад ийн хэлэхэд тэр үгийг минь үгүйсгэв.

"Үгүй дээ, тэр л чамайг хайрнаасаа болоод дээрлэхсэн"

Тэр нурууг минь зөөлөн илсээр ийн хэлэхэд би түүний өөдөөс харав.

"Би ч бас түүний оронд байсан бол олон жил хайрласан хүнтэйгээ ойр байгаа эмэгтэйг гомдоох л байсан байх. Энэ чинь л өсвөр насны охидууд"

Би ийн хэлэхэд тэр өөдөөс минь тасралтгүй ширтсээр л....

"Чи миний төлөө Сүён шиг үйлдэл хийх үү?"

Түүнийг ийн хэлэхэд би огцом Тэхёнруу харвал тэр надруу нэг л хачин харцаар ширтэж байв.

Би түүний төлөө хийх болов уу?

Зүрх минь хүчтэй дэлсэж эхлэхэд би улайсан хацраа нуухыг хичээн юу гэж хариулахаа мэдсэнгүй.

My Shadow ||KTH||Donde viven las historias. Descúbrelo ahora