𖦹3𖦹

1.9K 172 7
                                    

Чамайг хажууд минь байгаа үед бүх зүйл сайхан болно гэж боддог байсан

••••

"Юнги, өчигдөр орой шархаа ээждээ мэдэгдчихсэн үү?"

Би Юнгитэй сургуульруу алхангаа түүнээс өчигдрийн талаар асуухав.

"Мэдэгдчихээд тэр оройжингоо ээжийн шахалтаар гэрийн даалгавараа хийж хоносон"

"Гэхдээ ээж чинь чамайг сурлагаараа сургуульдаа дээгүүр жагсдагыг мэддэггүй юм уу?"

Би түүнийс ийн асуухад тэр хэнэгчгүй "Өөрөө асуух хүртэл нууц хэвээр байг" гэж хэлэв.

Гэтэл хаанаас ч юм Юнгигийн 6 найз нь бидэнтэй нэгдээд зогсчихов.

Би одоо 7 залуусын дунд ганцаархнаа байна. Охидууд харахаас өмнө зугтах хэрэгтэй...

Би тэднээс зугтан сургуулийн хаалгаруу түрүүлээд гүйх гэтэл хэн нэгэн дүрэмтнийхээ гадуур өмссөн малгайтай цамцнаас татах үед бараг л хоолой минь боогдох шахав.

Би арагшаа харан малгайнаас минь барин зогсох Тэхёний нурууруу нь сайн гэгч нь цохиод авав.

"Алах чинь дутаа юу?!"

Намайг түүнрүү орилсоор ийн хэлэхэд тэр хошуугаа унжуулан "Яагаад бид нараас зугтаагаад байгаа юм?"

"Танай сургуулийн охидууд харахаас өмнө зугтах хэрэгтэй"

Би ийн түүнд хандан хэлчихээд сургуулийн хаалганы зүг гүйж эхлэв.

Өөрсдөөс нь болоод би хэцүү байдалд орох гээд байна.

Аль болох Тэхёний нүдэнд өртчихгүйг хичээн гүйж байгаад нэг зүйлд бүдэрэн сургуулийн хонгилд олон хүний нүдэн дээр бүдрээд уначих нь тэр.

Өвдөгний минь арьс багахан хууларчихсан байх бөгөөд би босох гэтэл "Хөөх! Хэн газарт байгааг хараач ээ?"

Нэг охиний хоолой гарахад аль хэдийн охидууд намайг дээрэлхээд эхэлчихсэнг мэдрэв.

Би ч өнгөрчээ!

Тэр охин газарт хэвтэх миний өмнө ирж суугаад унаснаас болж арзайсан үсийг минь засж эхлэв.

"Хөөрхий охин, одооноос ч дээрдэх биш улам л дордох байхдаа"

Түүнийг ёжтой нь аргагүй инээмсэглэсээр ийн хэлэхэд би түүний гарыг үснээсээ түлхээд

"Бузар савраа тат!"

Би тэднийг орхин шууд эмчийн өрөөрүү алхаж эхлэв.

My Shadow ||KTH||Where stories live. Discover now