𖦹7𖦹

1.7K 142 6
                                    

Бүх зүйлсээ ярьж чадсандаа баяртай байна

••••

"Май"

Би саравчин доор нусаа татсаар сууж байтал дэлгүүр орчихоод ирсэн Тэхён надад гадилтай сүү атгуулах аж.

"Чи надад яагаад хэлээгүй юм? Надаас болж дээрэлхүүлж байгаа гэдгээ"

Тэр гүзээлзгэнэтэй сүүгээ том гэгч нь балгалсанаа доош харсаар суухад би сарлуу ширтэж эхлэв.

"Чамд хэлчихвэл чи надад улам ойртоно. Тэгээд охид намайг илүү ихээр дээрлэхдэг болно гэж бодсондоо л"

Би дээш харсаар ийн хэлэхэд тэр санаа алдав.

"Чи надад хэлсэн бол би чамайг хамгаалаад ерөөсөө чиний хажуунаас холдохгүй байсан. Намайг чамаас ерөөсөө холдохгүй байвал хүүхдүүд чамайг дээрэлхэж чадахгүй шүү дээ" тэр санаа алдсаар өөдөөс минь орилох шахам ийн хэлэхэд инээмсэглэв.

Тэр надад санаа зовж байна...

"Охид намайг өдөр болгон дээрлэхдэг байсан. Хүйтэн ус асгаж, та нарын хичээлдээ ирээгүй өдрүүдэд хоолыг минь асгасанаас болж хэдэн хоног өдрийн хоолоо ч идээгүй. Ширээн дээр минь муухай үг бичнэ, заримдаа бүр тамирын хувцасыг хайчилчихсан үе ч байсан"

"Юу? Надад хэлэхгүй яасан юм бэ, Ханна! Чамайг ингэж байсныг чинь мэдсэн бол тэр охидын болгоод өгөх байсан юм"

Тэр нилээн уурласан харагдаж байв. Судас нь товойж, гараа байдгаараа зангидчихсан түүнийг харав.

"Тэхёнаа, чамайг уурлахаар яагаад ч юм чамаас айгаад байдаг болчихсон. Одоо чи мэдчихсэн болохоор надад тэднээс айгаад байх зүйл алга"

Энэ үг минь үнэхээр үнэн шүү!

••••

"Өчигдрийн болсон явдлыг Тэхён бидэнд хэлсэн чи үнэхээр зүгээр биздээ?"

Юнги хажууд минь алхангаа ийн хэлэхэд би толгойгоо хүчтэй дохиод эрхий хуруугаа гозойлгон түүнрүү харав.

"Тэхёны ачаар бие минь зүв зүгээр байгаа. Түүнд талархаад барахгүй нь"

Инээмсэглэн энэ үгсийг амнаасаа унагаж байгаа миний өөдөөс Юнги толгой дохичихоод урагш нухацтай царай гаргасаар яваад өгөхөд би түүнийг дагуулан харвал тэр намайг дээрлэхдэг охидын зүг алхаж байв.

Би түүний араас гүйсэн ч түүнийг тэдэн дээр очихоос өмнө амжиж зогсоож чадсангүйд түүнийг хажуунаас ажиглаж эхлэв.

My Shadow ||KTH||Où les histoires vivent. Découvrez maintenant