𖦹15𖦹

1.3K 121 5
                                    

Чиний гуниг чинь намайг ч гуниглуулна...

••••

Утас минь дээрийн азгүйтлээс болоод эвдэрчихсэн. Өөр хүний утсыг нь аваад Тэхён болон бусадруугаа залгая гэж бодсон ч энэ амралтанд сүлжээ барьдаггүй нь намайг хангалттай бухимдуулж байв.

Хотруу явах ёстой байсан юм бол надад хэлэх ёстой биз дээ.

Юу ч хэлэлгүй чимээгүй алга болчихоор чинь үнэхээр санаа зовж бас дээрээс нь айж байна.

Багш нарт арай хийн ойлгуулсаар унаа олон маргааш нь сурагчдаас түрүүлж хотруу буцав.

Хотод очсон даруйдаа гэртээ очсон бөгөөд тэдний утасруу гэрийнхээ утсаар тасралтгүйт залгаж байтал хажуу талд намайг ажиглах ээж ам нээв.

"Юу болсон болоод сандраад байгаа юм?"

Ээжийг ийн хэлэхэд би тэдэнрүү залгахаа болин үсээ базлаад

"Юнгигийн найзуудтай найзалдаг гэж би таньд хэлсэн дээ. Гэтэл тэд надад юу ч хэлэлгүй түрүүлээд энд ирчихсэн. Жаахан санаа зовоод байна"

"Найз хөвгүүнтэй болсон юм уу?"

Ээж ямар ч сэтгэл хөдлөлгүй царайгаар надруу аймаар ширтсээр хэлэхэд би гараа урдаа савчив.

"Ү-Үгүй ээ, найз залуу байхгүй. Зүгээр л дотны найзууд болохоор санаа зовоод байна"

Би гацаж түгдэрсээр ийн хэлэхэд ээжийн инээмсэглэх царайг харсаны дараа гэрийн утас дугарах нь тэр.

Би тэднийг байгаа гэж бодсоор хурдан гүйн утсыг чихэндээ наавал нилээд нойрмог Юнгигийн хоолой утасны цаанаас дуулдав.

-Байна уу, Юнги! Яагаад юу ч хэлэлгүй түрүүлээд энд ирчихсэн юм бэ? Ямар нэгэн ноцтой зүйл болоо юу?

-Чи одоо эмнэлэг дээр ирэх хэрэгтэй байна.

-Юу болсон юм!

-Тэхёний эмээгийнх нь бие муудаад яаралтай энд ирэх шаардлагатай болсон юм. Эмээд нь сар ч хүрэхгүй хугацаа үлдсэн гэдгийг сонсоод Тэхён энд яг л үхсэн хүн шиг байна. Хурдан хүрээд ирээрэй"

Дуудлага тасарсаныг илтгэх чимээ харилцуурын цаанаас дугарахад би утсаа таслав.

"Юу болсон гэж байна?"

Ээж ширээнээс босон над дээр ирсээр хэлэхэд

"Тэхёний эмээ нь сар ч хүрэхгүй настай болчихсон гэж байна. Би одоо яах вэ, Ээжээ?"

My Shadow ||KTH||Where stories live. Discover now