𖦹22𖦹

1.2K 113 7
                                    

Гэнэт л өмнөхөн минь сурдаг сургуулийн минь захирал ноёнтон аав гэх дүрээр гараад ирсэнд үнэхээр их эвгүй таагүй нөхцөл байдал бүрдсэн.

Багаас минь ээж бид хоёрыг орхин явсан аав гэх хүн маань хажууханд байсан гэдгийг мэдээд үнэхээр гүн цочролд оров.

Сургуулийн захирлаас өөр нүдээр харж байгаагүй надад ингээд төрсөн аавын маань хувиар гараад ирчихсэнд нэг л эвгүйцээд эхлэв.

Аавын царай нэг л хүйтэн өнгөөр надруу ширтэх бөгөөд би арагш ухарсаар ээжрүү харвал ээж ч надруу ширтэн хариулт эрэх мэт чимээгүй зогссоор байх аж.

Намайг гэдсэнд бойжиж байхад орхиж явчихаад ямар нүүрээрээ энд ирж байгаа юм бол?

Аавгүй өссөн надад ямар их хайр дутагддаг байсныг мэдэж байгаа болов уу?

'Санасан шүү!' гээд очиод тэврэхгүй нь ойлгомжтой болохоор зүгээр л ингээд түүнтэй хамт байж чадахгүй нь...

Ямар шалтгаантай ээж бид хоёрыг орхиод явсаныг мэдэхгүй ч ээжид маань ирэх том хэцүү ачааг бодолцох үзэх хэрэгтэй байсан юм!

Би энд байж тэвчилгүй буцаж эргэсээр гутлаа өмсөж эхлэхэд ээж над дээр ирэн хааш явахыг асуух бол аав гэх хүн маань том өрөөнөөс гарч ирсэнгүй.

"Тэхён....Тэхён дээр очих болохоор санаа зоволтгүй, ээжээ"

Нүдэнд цийлэгнэсэн нулимсаа хурдхан арччихаад гарах гэтэл гарнаас минь чанга эрэгтэй хүний гар орж ирээд татаад авах нь тэр.

"Тэхён гэж хэн юм? Арай манай сургуулийн дандаа хэрэгт орж байдаг хөвгүүн Ким Тэхён мөн юм биш биз?"

Өмнө нь хэзээ ч ярилцаж байгаагүй аав гэх хүн гарнаас минь чанга атган хүйтэн өнгөөр хэлэх аж.

"Танд хамаагүй болохоор тавь!"

Гараа угзран татаж аваад гадагш гаран хурдтай гүйх бөгөөд нүднээс минь гарах нулимс маань хүйтэн цементэн дээр газардана.

Өмнө нь очиж байсан түүнийхээ гэрлүү нэг ч зогсохгүйгээр хурдтай гүйх бөгөөд амьсгал минь давхцаж, ядарч туйлдаж байсан ч хамаа байсангүй.

Ийм цаг үед түүнийхээ агаараар л дутаад байна...

Замдаа явж байсан хүмүүсийг хурдтай мөрлөн гарж, гэрлэн дохиог ч анзааралгүйгээр гүйсээр түүнийхээ хаалганы гадаа ирж зогсов.

Хаалгыг нь зөөлөн тогшоод удаагүй байтал хаалга нээгдэн Тэхён намайг харсаар

"Юу болсон бэ? Яагаад уйлчихсан юм? Хэн Ханнаг минь уйлуулсан?"

My Shadow ||KTH||Where stories live. Discover now