#1#

150 23 1
                                    

Present time

Гэрлээд салсан хосууд яадаг гээч? Нэг нэгнээсээ асар хол амьдардаг. Ирээдүйд таарахгүй гэсэн зорилготойгоор...
Гэтэл чи бид хоёрын
Чи зугтдаг нь  би хайдаг нь...
Энэ бүгдийг хурдан дуусгамаар байна.
Муур хулгана болж тоглохоос залхлаа.
Хэн ч муурын савраас зугтдаггүй юм. ХЭН Ч

"..." - Дахиад л унтаж байна уу?

"..." - Нүд минь уул нь нээлттэй л байх юм менежер ним

"..." - Вону хён гэж дуудаж бай гэж хэлсэн дээ. Цк Цк Цк энэ одооны хүүхдүүд бүүр хүний үгэнд орохоо байжээ.

"..." - Та л түрүүлж хөгшрөөд байгаа юм

"..." - Хэе! Би чамаас 1 л ах юм шүү! Би хөгшинд тооцогдвол чи ч гэсэн хөгшин мэд үү!

"..." - Хүүхэд шиг гэдэг нь

"..." - Тэгээд яадаг юм. Чи л хүнийг хөгшинөөр нь дуудсан даг

"..." - Ахаа?

"..." - Бас яав? Дахиад л хүнээр тоглоом хийх гэж байна уу?

"..." - Ахаа нөхрөө буцааж авмаар байна. Үнэхээр их санаж байна. Тэр үед л бариад үлдчихсэн бол одоо хамтдаа жаргалтай байх байсан биз дээ тийм ээ

Өрөвдүүлэх гээгүй ч харц нь цаанаасаа гунигтай байх алдартай загвар өмсөгч. Хэн ч түүнийг нөхөртэй байсан гэдгийг мэдэхгүй. Салсныхаа дараа л загвар өмсөгч хийж эхэлсэн болохоор тэр биз.

Вону зуршил болсноороо нэг санаа алдаж аваад

Вону- Тэр үед барьж үлдсэн бол одоо бүүр дордох ч байсан юм бил үү? Олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Нөхөр чинь чамд хайргүй дээ биш таарч тохирохгүй байсандаа ч биш хүссэн ажлаа хийхээр явсан болохоор л холдсон гэсэн биз дээ. Тийм болохоор одоо бэлтгэлээ хангаад загварын шоундаа орохдоо бэлд.

"..." - Та загвар зохион бүтээгч байж хэдий хүртэл миний менежер хийх юм бэ?

Вону - Хёнвонаа би Чангкюныг л өөрийн найз залуу, нөхөр алин ч байсан хамаагүй болгочихвол чам шиг 7 хоногийн 24 цаг унтаж чаддаг хүнээс түргэхэн холдчихно заа юу

гээд нүдээ ирмэсээр хаалгаар гарч яван харилцан яриаг дуусгав.

Хёнвон - Бурхан минь гэж энэ хүнд хурдан Чангкюныг өгөөд надаас холдуулаач

гэсээр араас нь орилох ч өөртэй нь ярилцаж, сэтгэлийн зөөллөх хүн байгаад нууцхан талархах аж.
____________________________________

Divorced couple{#Edited}Where stories live. Discover now