#12#

71 12 9
                                    

Present time

Хёнвон - Вону хён Чангкюн танд талтай юм шиг байна. Баттай мэдэж авцгаая

Чангкюн өөрт нь талтай гэдгийг сонсох ч дөнгөж гаднаас орж ирсэн Вону тэр дороо хөөрөөд ирэв.

Вону - Яаж яаж яаж? Хурдан хэл лдээ

Хёнвон - Хён эхлээд би юмаа идмээр байна. Бас чимээгүй. Хүмүүс сонсох нь

гэсээр хувцас солих өрөөнд ийш тийшээ цовхорч эхлэх Вонуг тайван байлгах гэж үйл тамаа цайв.

Хёнвон - Эхлээд Хён хоёулаа Чангкюны харыг хөдөлгөх хэрэгтэй. Хардаж байвал талтай л гэсэн үг. Тийм биз дээ хён?

Вону - Тийм л дээ. Гэхдээ Яаж?

Хёнвон - Надад даатга. Харин та хэлснээр минь хийгээрэй

гэсээр хардуулах үйл ажиллагааг эхлүүлсэн ч Хёнвон нөхрөө мартчихсан юм.

Хёнвон - Хён ядраад байна

гээд зураг авалтын талбай дээр байсан Хёнвон Вонугын нурууг налсаар эрхлэх аж.
Вону ч тоосон юм байхгүй шалгах ёстой цаасаа дахин нэг шалгасаар Хёнвоныг ч хажуугаар нь бөөцийлсөөр зураг авалт ч эхлэх болов.

Харин Чангкюн болоод Кихёны хувьд тамын нэг өдөр эхлэх ажээ.
Хёнвон Чангкюны харцыг анзаарсан ч Кихёны харцыг мэдээгүй хэрэг.

Хёнвон - Вонуууууу хёёёёёёён өлсөөд байна

гээд эхний кадар дуусах үед сүүлийн позоо ч больж амжаагүй байхдаа эрхэлж гарав. Цагийн өмнө 1 бургер идсэн гэхэд дахиад өлссөнд нь гайхах ч төлөвлөгөөгөө санасан Вону тайван байх гэж хичээх аж.

Вону - Ойлголоо ах нь ногооны салат олоод ирье өөр зүйл захих уу?

Хёнвон - Американо

Вону - 1 давхар луу буучихаад ирье

гээд үсийг нь сэгсийлгэж хацраас нь чимхэчихээд захисан зүйлсийг нь авахаар шат руу зүглэх аж.

Чангкюн - Хёнвон хён

Хёнвон - Яасан Чангкюнаа?

Чангкюн - Вону хёны бие өвдөөгүй биз?

Хёнвон - Үгүй ээ. Яагаад тэгж бодоов?

Чангкюн - Юу ч бишдээ. Дараагийн зургийн хэсэг удахгүй эхлэх учир хурдан бэлдээрэй

Чангкюн үнэхээр гайхсан юм. Өдөржингөө хамт л байвал өөрөөс нь салдаггүй Вону өнөөдөр Хёнвоноос алхам ч холдохгүй байгаа нь өөрт нь хоосон мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Хёнвон - Хайртай бол хартай гэж нээрээ. Би ч агуу хүн шүү

гэсээр зураг авалтын талбайгаас буухдаа Кихёны гунигтай харцтай тулгарчихав. Кихён ч харц тулгарсан даруйдаа харцаа буруулсаар камер луугаа нухацтай харж эхлэв.

Хёнвон - Яагаад ийм гунигтай харагдаад байгаа юм бэ? Өвдөөгүй байгаа?

Кихёны гуниглахад хамгийн их дургүй учир тэвчиж чадалгүй очоод асуучихав.

Хёнвон - Кихёнаа ямар нэг зүйл чинь өвдөө юу? Эсвэл нэг буруу зүйл ч юмуу болоо юу?

Кихён - Хёнвонаа эхлээд ажлаа дуусгацгаая. Энд ярихад тохиромжгүй бас хувцсаа хурдан солиод ирдээ

Намуухан хэлэх үгс нь Хёнвонд ч бас гуниг хуруулах ч Кихёны хэлснийг хийх аж.

Нэг өдрийг Вонуд зориулсан Хёнвон Чангкюны гуниглахыг харан Вонуг "хүргэж өг би өөрөө харьчихна" гээд Кихёнтой ч бас асуудлаа шийдэхийг бодох нь тэр.

Хайртай л бол хардаж, харамлаж эхлэх болно.
Хэрвээ тэгэхгүй байвал жинхнээсээ бууж өгөх хэрэгтэй

Divorced couple{#Edited}Where stories live. Discover now