#10#

75 12 2
                                    

Past time

Хёнвон - Бурхан минь гэж Кихён чи надаас явах гэж байгаа хэрэг үү?

Кихён - Хёнвонаа бид гэрлэсэн шүү дээ. Ганцхан жил нэг нэгнээсээ хол амьдрахад яах ч үгүй шүү дээ

Хёнвон - Үгүй ээ Кихёнаа чи ойлгохгүй байна. Би хамт явья мммм

Кихён - Вон вон чи дараагийн салбараа нээх гэж байж бүх зүйлсээ хаячихаад надтай явна гэж үү? Би лав хүсэхгүй байна

Хёнвон - Надаас зүгээр л салах аргаа хайж байгаа хэрэг үү?

Сүүлдээ өөрийнхөө муу бодлуудад бууж өгсөн Хёнвоноос гарах асуулт үнэхээр аргаа барсан санагдах аж.

Кихён - Хёнвонаа энэ ажил миний мөрөөдөл. Энд кафекаа олон салбартай болгох нь чиний мөрөөдөл...

Хёнвон - Гэхдээ чамгүй-...

Кихён - Чшшш Хёнвонаа эхлээд би ярья!! Чи миний хувь тавилан. Тиймээ чамаас өөр хүн надад ирээдүйд байх боломжгүй. Гэхдээ одоо салсан нь дээр юм шиг байна. Түр дээ хувиа хичээцгээе!! Би ч тэр чи ч тэр хайр дурлалаа биш өөрсдийнхөө ажлыг бодох хэрэгтэй юм шиг байна. Бидэнд ирээдүй чухал

Хёнвон - Гэхдээ бид чинь албан ёсоор гэрлээд 2хон жил болж байна. Ингээд салчихаж болно гэж үү?

Киихён - Гэрлэлтээ хуулиар салгахгүй зүгээр л салчихсан гээд дотны хүмүүстээ хэлчихье

Хёнвон - Энэ тийм амархан гэж үү? Яаж ийм амархан бодож чадаад байгаа юм бэ?

Кихён - Вон вон би шийдчихсэн. Өглөөний нислэгээр явна. Чамайг ингээд байвал чамд хорогдох байх. Тэгээд дараа нь сонголтондоо харамсаж мэднэ. Тэрнээс болоод чамайг үзэн ядаж эхэлбэл би яах болж байна?

Хёнвон - Ойлголоо. Гэрлэлтээ салгахгүй юм чинь дотныхондоо салсанаа хэлэх ч хэрэггүй биз

Өөрийг нь үзэн ядах вий гэж айсандаа аясын дагаж эхлэх Хёнвон өрөвдөлтэй биш гэж үү?

Кихён - Тэд гайхна шүү дээ. Бид хоёр холбоотой байж чадахгүй!!

Хёнвон - Кихёнаа чи намайг ямар гээчийн тамд үлдээж байгаагаа ойлгохгүй байна гэж үү?

Кихён - Вонвон би ч гэсэн яг адилхан байдалд байна. Гэхдээ одоо мөрөөдлөө алдаж чадахгүй

гэсээр хэрүүлийг намуухнаар дуусган Хёнвоны хүзүүгээр тэвэрсээр энгэрт нь наалдах аж.

Хёнвон - Сүүлийн удаа асууя!! Би чамтай хамт явж болохгүй хэрэг үү?

Кихён - Вонвон би иргээд ирнэ. Чи ч үүнийг мэдэж байгаа. Би өөр хаачих юм бэ?

Кихён Хёнвоныг маш их шаналал дунд үлдээгээд явчихсан. Түүнээс болоод Хёнвон нэг хэсэг уналтын байдалд орж эхэлсэн юм.
Харин нэг удаа кафедаа өөрөө ажиллаж байхад нь Вону харснаар загвар өмсөгч болох эхлэлээ тавьсан гэхэд болно.
2хон сар бэлтгэгдэн одоо 8дах сардаа загвар өмсөгч, модел хийж байгаа тэрээр их ажилд дарагдсан ч нөхрөө нэг ч удаа мартаж байгаагүй.

Кихён Хёнвоны хүсдэг олон сабартай кафен төлөө түүнийг орхисон байхад Хёнвонд Кихён л байхгүй бол кафе хэнд хэрэгтэй байсан гэж?

Present time

Кихён - Энэ уянгын драмаг би л эхлүүлсэн. Одоо би л дуусгах хэрэгтэй!! Хайрт минь чи минь үүрд минийх♥

____________________________________

Divorced couple{#Edited}Where stories live. Discover now