#3#

118 20 7
                                    

Past

Хёнвон [3 жилийн өмнө]

Хёнвон - Хайрт минь өнөөдөр юу хиймээр байна?

"..." - Надад бодсон юм алга вон вон

Хёнвон - Өнөөдөр ямар өдөр гэдгийг мартаа юу даа?

"..." - Ажлын өдөр вон вон

Хёнвон - Надаар тоглоод байгаа хэрэг үү? Хайраа   - _ -

"..." - Нөүүүүүү вон вон

Хёнвон - Нээрээ хэлээд байгаа юмуу?

"..." - Хха вон вон тоглож л байна шдээ. Хэн үерхсэнийхээ 5 жилийн ойг мартах юм бээ? Ммм тийм биздээ вон вон?

Хёнвон - Таван жил үерхчихээд өөр ямар нэг юм хийх хэрэгтэй гэж бодогдохгүй байна уу?

"..." - Чи минь намайгаа мэднэ шүү дээ. Хайр нь одоохондоо тийм зүйлд итгэл алга байна ммм вон вон. Өнөөдрөө л гоё тэмдэглэцгээе за юу. Чи минь ухаантай шүү дээ

Хёнвон - Ммхн ойлголоо. Сайхан өдрөө нураах гэсэнд уучлаарай

гэсээр өвөр дээр нь суух хайртыгаа улам эрхлүүлэх аж.

Өнөөдөр бол Хёнвон болон түүний хамгийн хайрт найз залуу хоёрын 5 жилийн ой билээ.
Хёнвоны ганц хүсэл нь энэ залууг л үүрд хажуудаа байлгаж аз жаргалтай болгох.
Таван жилийн үерхлээс гадна найз байсан 10 жил.
Бусдын нүдэнд амархан бүтсэн харилцаа мэт санагдах ч энэ бол хамгийн хэцүү зүйл байсан.
Тэр алдаж бас буцааж авах гэж олон оролдсон.
Нүдэн дээрээ өөр хүнд алдаж, өргөст цэцэгт дунд удаан амьдарсан.
Түүнд 15 жилд нүдэнд нь түүнээс өөр хэн ч харагдаж байгаагүй.

Энэ азтай залуу бол Кихён.

Анх харахдаа л Кихёнд гүн дурласан Хёнвон. Анхны харцаар дурлан гэдэгт итгэдэггүй байсан тэрээр яваандаа энэ нь жинхэнэ хайр гэдгийг мэдэрсэн дээ.

Олон жил найзлахдаа эрэгтэй хүн сонирхдог гэдгийг нь Кихёны анхны хайраас нь ойлгосон.
Бүхэл бүтэн гурван жил хажууд нь үерхлийг нь дэмжиж амьдарсан.

Тэдний үерхэл бусдын нүдэнд атаархмаар байсан ч Хёнвоны нүдэнд энэ үнэхээр амьдын там нь байсан юм.

Түүний нүдэн дээр хайртай залууг нь үнсэж, тэврэн болоо ч үгүй хэтэрхий нялуун байсан нь саяхан мэт.

Хайр бол шунал биш. Нөгөө хүнээ бодож хөдлөх нь хайр. Гэвч нөгөө хүнээ хэт их бодох нь өөрийгөө өвтгөх хамгийн том шарх биш гэж үү?

______________________________________

Divorced couple{#Edited}Where stories live. Discover now