#4#

124 20 3
                                    

Present time

Хёнвон - Энэ бол ажил тиймээ ажил. Ингэхэд би ажил дээрээ байгаа тээ. Юу билээ. Би яг унтчихжээ. Ямар сайхан зүүд вэ?
Аааа өвдөж байна

Сүүлийн өгүүлбэрээ өөрийгөө чимхэж шалгасан учир илүү чанга хэлчихэв.
Хёнвонд одоогоор зүүд байгаасай гэж хүсэх хүсэл байвч бас энэ нулимстай нүдтэй сэрдэг зүүднүүдийнх нь нэг биш байгаасай гэх бодол илүү байх аж. Тэр яг одоо хайртай нөхрөө харж байна. Аан нээрээ одоо нөхөр биш шүү дээ. Тэгсэн ч гэсэн цорын ганц хайртай залуугынхаа  камераа янзлах хөдөлгөөн бүрийг нь харна.

Вону - Хёнвон аа хурдан бэлдээч гэж хичнээн хэлэх юм бэ? Би чамд.
Сүүлдээ чамаас бүүр залхах аядах юм.

гэж шогширсоор Хёнвоныг хэсэг тохижуулан зассан тайз руу түлхэх аж.

Өнөөдрийн гол сэдэв ТАЧААНГҮЙ
Тийм ч учраас Хёнвоны хувцас хүртэл дагаад ихээхэн задгай мөн улаан хар өнгөнөөс бүрдэнэ.

Хёнвон - Тиймээ Хёнвон аа ажил бол ажил. Хайр бол хайр. Одоо юу чаддагаа л хийх хэрэгтэй. Ажил тарчихвал Кихёныг хоргоож болох байх. Үгүй ээ заавал хамт явна. Болзоонд урих хэрэгтэй юм болов уу? Арай эрт юм болов уу?

гээд өөрөөсөө итгэлгүйхэн асуулт асуусан ч итгэл төгс зассан хэсэг рүү алхсаар дээр үеийн хээнцэр маягийн бор буйдан дээр позоо аван суув.

Хоёр хөлөө салган урагш жийж, хойшоогоо буйдангийн түшлэг налан, эрүүгээ бага зэрэг өргөсөөр юу ч үгүй хоосон харцаар камер луу харах нь тэр.
Энэ бол дөнгөж эхлэл нь л байв.

Дөрвөн цаг үргэлжилсэн зураг авалт сүүлийн хэсгийн зургийг дарснаар дуусав бололтой.

Кихён

Түүний над руу ширтэх харц яагаад ийм хүйтэн байгаа юм бол. Намайг хараад ядаж инээмсэглэн гэж бодсон юмсан. Түүний ажил гэдгийг мэдэх ч энэ харцанд би хэдэн цаг зогссон учир яагаад ч юм зоригтой байсан би айж эхлэв.

Хёнвоны харцнаас гадна тэр булчинлаг залуу. Хёнвоноос огт харцаа салгахгүй юм. Тэгээд байнга зааварлана. Гэхдээ менежер нь гэж сонссон ч хэтэрхий дотно юм.
Ахх бүүр ажлаа хийхэд ч хэцүү болгоод байх юм. Дээрээс нь загнуулах болгондоо Вону хён гэж ирээд л яг надад эрхэлдэг байсан шигээ царай гаргаад байгаа нь харамламаар байна.

Сүүлийн хэсэг дээр эмэгтэй жүжигчинтэй Хёнвон зургаа даруулах ёстой байсан юм л даа. Харахад л хэцүү ч ажил нь шүү дээ. Гэхдээ л миний залууд хүрч байгаа хүрэлт бүр нь намайг улам л уурлахад хүргээд байхаар би яаж ажлаа хийх юм бэ?
Бурхан минь гэж шудрага ёс хаана байна вэ?
Нээрээ ч тийм дээ би л Хёнвоныг орхиж явсан хүн нь шүү дээ.

"..." - Кхммм Кихён уулзалгүй уджээ

гэх хоолойн эзэнг танисан Кихён энэ их бодлоосоо салан Хёнвоны зүг харав.

Кихён - Тиймээ уулзалгүй удаж. Ямархуу байв даа

гэсээр эв хавгүй асуучихав. Энэ нь ч бас Хёнвоныг сандрахад хүргэх аж.

Даанч энэ бяцхан үйл явдлыг Вонугийн "Хёнвонаа одоо явахгүй бол чи амарч амжихгүй. Маргааш өглөө дахиад зураг авалттай гэдгээ мартаа юу? Одоо очиж амрахгүй бол наад арьс чинь бла бла бла...." гэх удаан хэрнээ чанга хоолой нэг нэгнээ сангалзаж байсан хоёрыг салгахад хүрэх нь тэр.

Кихён - Тийм дээ энэ миний үүрэх ёстой шийтгэл бололтой. Бурхан минь гэж. Арай ч дээ

гэсээр хамаг залбирлаа уншин хажуугаар нь санаа алдсаар хоцорсны шийтгэлээ давхар хүлээхээр шинэ ажлынхантайгаа хоолны газар луу зүглэв.

____________________________________

Divorced couple{#Edited}Where stories live. Discover now