#9#

73 15 6
                                    

Present time

Кихёнаас ирж буй дуудлагыг сандарч бас догдолсоор авах Хёнвон цаанаасаа л жаргалтай харагдана.

Хёнвон - Байна уу?

Кихён - Байна уу? Хёнвонаа

Хёнвон - Ммхн яасан?

Вону - Хёнвонаа яагаад ганцаараа яриад байгаан бэ? Ажлаа дуусгачихсан бол унт

гэсээр утсаар ярьж байсан хоёрыг гацахад хүргэв.

Хёнвон - Вону хён түрүүлээд унтаж бай

гээд буцаагаад хэлэн Кихёны ярихыг хүлээж эхлэв.

Кихён - Менежертэйгээ хамт амьдардаг хэрэг үү?

Хёнвон - Үгүй ээ өнөөдөр ах надаас болоод оройтчихоод

Кихён - Аан. Гэхдээ Хёнвонаа?

Хёнвон - Заа яасан?

Кихён - Барилгынхаа гадаах саравчинд түр гараад ирж болох уу?

Өөртөө ямар ч итгэлгүй байгаа шинжтэй зөөлөн дуугарах нь Хёнвоныг зөвшөөрөхгүй байх гэж бодсондоо биз.

Хёнвон - Тэгье ээ

Кихён - АЙН? кхммм аан заа тэгвэл гараад ир дээ

гэсээр цочирдсон Кихён одоо илүү сандарсан харагдах ч өөрийгөө тайвшруулахыг хичээх аж.

Хёнвон ч гялс утсаа тасалчихаад Вонугаас яаж нуугдан гарахаа бодож эхлэв.
Хувцсаа өмсчихөөд үүд рүүгээ гэтэх Хёнвон сүүлдээ яагаад өөрийнхөө гэрт гэтээд байгаагаа ойлгохоо болих аж.

Вону - Хёнвонаа хаачих гэж байгаа юм бэ?

Ард нь гарсан Вонугын хоолойнд цочсон Хёнвон үнэнээ хэлэхээр шийдэв.

Хёнвон - Нөхөр гадаа ирчихээд....

гэсээр хаалга руу буцан зүглэх Хёнвоны араас "Эрт орж ирээрэй" гэх Вонугын хоолой дуулдах аж.

Хёнвон - Удаан хүлээсэн үү?

Кихён - Аан үгүй ээ. Харин чи арай нимгэхэн гараад ирчихсэн байх юм. Даарвал хэлээрэй

Хёнвон - Заа

Хэн хэн нь үүнээс цааш дуугаралгүй зөвхөн шөнийн оддыг ажиглах аж.
Нэг нэгнээсээ бишүүрхэсэн дээ юу? Аль эсвэл ярих зүйл олдохгүй байгаэ даа юу? Гэдэг нь сонирхол татна.

Кихён - Энэ үйл явдал чи бид хоёрын үерхэж эхлэж байсан үетэй төстэй санагдчихлаа

Хёнвон - Тийм юм шиг байна

Кихён - Мммм

Хёнвон - Кихёнаа энд яг яах гэж ирсэн юм бэ?

Удаан хугацааны дараах асуулт хэн хэнд нь чухал ч бас шууд хариулахад эргэлзээтэй.

Кихён - Чамайг санаад ирсэн юм. Би эрт ирэхийг үнэхээр их хүссэн ч чамайг орхиж яваад ажиллах болсон ажилдаа ядаж нэг жил тэсээд очвол илүү дээр байна байх гэж бодсон юм. Гэхдээ би их буруу бодчихсон бололтой. Хёнвонаа зөндөө их санасан. Сэтгүүл дээрээс зургийг чинь хараад шууд чам дээр ирэхийг хүссэн ч тэр үед солонгост намайг авах газар байгаагүй. Одоо ингэж хэлэхэд шалтаг шиг л сонсогдох байх. Ахххх би юу л яриад байна даа

гэсээр намуухан өнгөөр ярьж байсан хэдэн өгүүлбэр нь сүүлдээ чангараад ирэх нь сандарсных ажээ.

Хёнвон - Кихёнаа сайхан амраарай

гээд хэсэг чимээгүй орчны дараах Хёнвоны үг Кихёнд ирж байсан багахан итгэлийг унагачих нь тэр.

Харин нөгөө талд Хёнвон шоконд орчихсон байх аж. Кихёныг ингэж хэлнэ гэж санаагүй тэрээр хэтэрхий шоконд орсноосоо болж гаргасан үйлдлээ гэртээ орж ирээд анзаарсан бололтой утсаа сандран гаргаж ирэх нь тэр.

ВонВон - Би ч гэсэн санасан

Утсаа харан хоёр талд инээмсэглэх хосууд...

_____________________________________

Divorced couple{#Edited}Where stories live. Discover now