#5#

125 17 6
                                    

Present time

Вону хён дандаа л надад саад болж байх юм. Хайраас минь хүртэл холдуулаад. Сая эвлэрчихэж ч байсан юм бил үү?

Вону - Яагаад амандаа үглээд яваад байгаа юм бэ?

Хёнвон - Саяны зурагчин миний хуучин нөхөр

Вону - ЮУ ?! Арай ч дээ. Тэгээд хэлэхгүй. Тэгтэл би тэр залууг чамайг сонирхоод байна л гэж бодож байдаг. Цуцуцу одоо яах вэ? Үнэхээр л би буруу зүйл хийчихжээ.

Хёнвон - Ядаж мэдсэн бол яамай даа

Вону - Гэхдээ одоо ядарч байгаа биздээ. Маргааш дахиад зураг авалттай. Тийм болохоор царайгаа авч үлдэх хэрэгтэй. Нөхөртөө сайхан харагдах хэрэгтэй тийм биздээ?

Хёнвон - Маргааш ямар төрлөөр зураг авалт болох ёстой юм?

Вону - Гэнэн цайлган

Хёнвон - Аяаяаяа одоо яалтай билээ. Гэхдээ надад зохихгүй юм шиг байх юм. Анх удаа оролдож байна шдээ. Яах вэ? хён

Вону - Өөрийгөө стресстүүлэх хэрэггүй дээ. Анх нөхөртэйгөө танилцаж байх даа гэнэн цайлган байсан байлгүй дээ. Тэр үеэ дурсан сана

Хёнвон - Тэр үед юун гэнэн цайлган хурдан л барьж аваад үнсмээр байдаг байсан байхад. Хүнд загвараас өөр чиглэлээр зөвлөгөө өгөхдөө яагаад ийм муу байдаг байнаа. Одоо орж унтлаа

гэж үглэсээр Вонуг үг хэлэхээс өмнө машинаас буун гэр лүүгээ орох лифтэнд суув.

Өглөөний 7:23

'...' - Өнөөдөр хоцорсонгүй шүү Кихёнаа

Кихён - Яаж дарааллаад ажлаасаа хожигдох билээ

'...' - Сайн байна одоо очиж юмаа шалга даа би чамд саад болчихлоо

Кихён - Зүгээрдээ би тэгвэл ингээд явья даа

гэсээр засаж буй тайз руу зүглэх аж.
Энд тэр зургийн аппаратаа тааруулж, бас бус зөвлөгөө ч өгөх хэрэгтэй.
Тэгэс ингэс гээд байж байтал Модел ч ирэх цаг болов.

Вону - Бүгдэнд нь өглөөний мэнд

гээд гаднаас бараг л унтаагаараа орж ирэх Хёнвоныг түшсээр орж ирэх Вону Хёнвоны өмнөөс бүгдэнтэй нь мэндэлсээр арын өрөө рүү оров.

Хёнвон - Ахаа стилист эгч хаана байгаа юм?

Арын өрөөнд хэн ч байхгүй байгааг анзаарсан тэрээр Вонугаас асуух аж.

Вону - Өнөөдөр би стилист бас менежер чинь

Хёнвон - Ахаа гэнэн цайлган гээ биздээ? Та чадах юм уу?

гэсээр байнга л халуухан хувцасны загвар гарган өөрөө ч тэгж хувцасладаг Вонуг гэнэн цайлган концепттой зураг авалтын стиллист хийн гэхийг сонсоод ам нь гайхсандаа ангайчихав.

Вону - Хийж чадахгүй гэж бодоо юу? Би чинь загвар зохион бүтээгч юм шүү

гээд Хёнвоны ангайсан амыг хаачихаад гол ажилдаа оров.

'...' - 30 минутын дараа зураг авалт эхэлнэ шүү. Бүгд бэлэн байгаарай!

Вону - Сонссон уу? Одоо гараад байж байя. Угаасаа хувцсаа ч өмсчихсөн юм чинь

гэсээр цагаан сул цамц, ягаан өмд, хоолойгоороо том ягаан тууз ороож  хацраа бага зэрэг ягааруулан будсан Хёнвоныг ахин дахин шалгасаар хэлэх аж.

Хёнвон - Гэхдээ хён энэ арай л задгай цамц биш үү? Гэнэн цайлган гээ биздээ? Энэ бараг халуухан байсан ч болохоор байна.

Вону - Үүнээс илүү яаж гэнэн цайлган байлгах юм. Чшшшш чимээгүй

Сонин юм ярих ах руугаа үл итгэх харцаар харах ч гаднаас гарах арын ажилчны хоолойноос болж итгэлгүйхэн өрөөнөөсөө гарах аж.

'...' - Хёнвонаа ирээд байрлалаа авах талаар зурагчинтайгаа ярилцах хэрэгтэй байна

Хёнвон - Заа

гээд Кихён руу зүглэв.

Кихён - Кхмм тэгэхээр орон дээр гараад эгдүүтэй төрхтэй байхад л болно

'Орон дээр өхөөрдөм? Яаж орон дээр өхөөрдөм байх юм бэ? Энэ чинь ор. Энэ ах намайг хулхидачихаж. Вону хёнд итгэж болно гэж бодсон би ямар гэнэн юм бэ? Хөөх энэ чинь бараг гэнэн цайлган юм биш үү?'

Бодол дундаа живчихсэн Хёнвоныг Кихён дуудсанаар бодлоосоо салах нь тэр.

Кихён - Гэхдээ өнөөдөр өөр хүнтэй хамтрал байгаа юм уу?

гэсээр аль болох юу ч болоогүй юм шиг хэлэх гэж оролдох Кихён ийш тийшээ чамин хэрнээ ихэмсэг харагдах эмэгтэй хүн хайсаар асуух аж.

Хёнвон - Өнөөдөр соло зураг авалттай.

Кихён - Ашгүй дээ

Хёнвон - Айн?

Сүүлийн үгийг нь сонссон ч сонсоогүй дүр үзүүлэх Хёнвон дахиж сонсох гэсэн шиг лавлан асуув.

Кихён - Аа харин зураг авахдаа бэлдэе гээд

гэсээр эв хавгүй инээн зургийн аппаратаа барин бэлдсэн талбай руу алхаж эхлэв.

Бие биенээсээ бишүүрхэх нь өхөөрдөм харагдана. Гэсэн ч одоо нэг нэгэнтэйгээ хамааралтай хүмүүс биш шүү дээ...

_____________________________________

Divorced couple{#Edited}Where stories live. Discover now