#7#

86 16 9
                                    

Present time

Хёнвон - Вону хён ядарч уналаа. Яагаад өнөөдрийн зураг авалт миний соло мөртлөө ийм удаан үргэлжлээд байгаа юм бэ хён?

гэсээр гомдоллож гарах Хёнвоныг Вону аргадах гэж үйл тамаа цайв. Хёнвон ядраад ирвэл тэгээд л Вонугын ажил 3 дахин нэмэгддэг жамтай. Аргыг нь олох гэж үзнэ, гуйна, гувшина, сүүлдээ бүүр загнаж ч үзнэ.

Кихён - Уучлаарай гэхдээ дараагийн зургаа авч эхлэх хэрэгтэй байна

Вону - Явж хувцсыг чинь солих хэрэгтэй байна Хёнвонаа

Хёнвон - Заа хён

гээд Кихёныг харсан Хёнвон унжсан мөрөө цэхэлсээр Вонугын араас явах аж.

Вону - Нөхрөө харахаараа л сэргээд ирэх юмаа золиг чинь!!

Хёнвон - Өөр хэнийг харж хүчээ сэлбэх вэ дээ. Таныг лав биш хха

Инээсээр цаашаа хувцас солих өрөө рүү зүглэх Хёнвон Кихёныг байгаа гэдгийг санасан даруйдаа эрч хүч ороод ирэх шиг.

Вону - Чангкюн ийм зөрүүд байгаагүй бол чамтай юу гэж ингээд зууралдаад явж байх билээ

гэсээр араас нь санаа алдан алхах Вону жинхнээсээ ядарсан харагдана.

Хёнвон - Хён энэ яаж гэнэн цайлган байх юм бэ?

гээд өмссөн улаан цамц зүүсэн хар чокер, цагаан өмдөө толинд харсаар энэнтэй хэрхэн өхөөрдөм харагдахаа бодож эхлэв.

Вону - Чи чинь мэргэжлийн шүү дээ. Алдартай загвар өмсөгч Чүэ Хёнвон. Гараагаа их орой эхлүүлсэн ч хурдан хугацаанд өндөрлөгт хүрч чадсан зоригтой залуу

гэсээр хариугаа авах Вону гаднаа зүгээр байхыг хичээх ч  дотроо аль хэдийн шалан дээр тараад уначихсан элгээ тэврээд инээх аж.

Хёнвон - Хён ядаж энэ цамцны эхний хоёр товч нь алга. 2 товч нь шүү бүүр

Хоёр хуруугаа гозойлгочихоод Вону руу нухацтай харах Хёнвоныг харсан Вону инээдээ арай ядан тэвчин түрүүхэн цамцнаас нь авсан 2 товчоо арынхаа карманд зөөлхөн шургуулах аж.

Хёнвон - Ахаа энэ өмд хэтэрхий бариу юм шиг харагдахгүй байна уу?

Дахиад л ямар нэг зүйл болохгүй байгааг мэдсэн Хёнвон үглэж гарав.

Энэ гол зураг ч биш тэгээд ч сүүлийн зураг авалт нь биш тул Вону өөрийн чадвараа тултал нь харуулах нь тэр. Мэдээж Хёнвоныг чадах тал дээр.

Хэт бариу өмд, задгай цамц Хёнвоны бүх биеийн хэсгийн деталийг нь харуулах мэт.

Тонтгор өгзөг, нарийхан ч бага зэрэг товойх булчинтай бэлхүүс, нарийхан гуя, тэгш хөл, өргөн цээж гээд одоо бүх зүйлийг нь төсөөлж болмоор.

Кихён - Хёнв-өхххххххххх

Хёнвоныг ирсэнийг мэдмэгцээ түүн рүү харсан ч гаргасан хариу үйлдэл нь гацахаас өөр зүйл байсангүй.

Кихён - Үзэсгэлэнтэй байна

Гэнэт л удаан хугацааны дараах амнаасаа гаргасан үгэнд нь Хёнвон улайх аж. Байнга сонсдог хэрнээ тэр л хүнээсээ удаан сонсож чадаагүй тэр л үг.

Вону - Чангкюнаа чи ч гэсэн үзэсгэлэнтэй

Чангкюн - Дахиад нэг л эвгүй хөдөлгөөн хийвэл цагдаа дуудчихна шүү!!

Divorced couple{#Edited}Where stories live. Discover now