#15#

61 11 14
                                    

Present time

Кихён - Вонвон одоо сэрээрэй. Би харих хэрэгтэй байх

Хёнвон - Хаашаа? Гэр чинь энд байхад!!

Кихён - Очиж өөрийнхөө зүйлсийг авчрах хэрэгтэй байна. Зөөврийн компьютер хүртэл тэнд байгаа болохоор

Хёнвон - Хамт явья

Кихён - Би ганцаараа аваад ирж чадна. Чи амраад байж бай. Харин одоо өглөөний цайгаа ууцгаая

гэсээр дөнгөж сэрэх нөхрөө гарнаас нь татсаар гал тогоонд авчрав.

Яг л урьд өмнөн ямар байсан шигээ л бие биетэйгээ дулаан уур амьсгал үүсгэн, хамт байхгүй байх хугацаандаа хаана байж юу хийсэн гээд л тэр үеүдээ одоо инээн ярьцгаах аж.

Хёнвон - Кихёнаа хурдан ирээрэй!!

гэсээр үүдэнд Кихёны гараас барьчихаад тавихгүй байх Хёнвон эгдүү ажээ.

Кихён - Хамгийн хурднаараа ирэх учир одоо тавиад явуулчихвал илүү хурдан ирэх байх

гээд үүдэнд бараг 30аад минут зогсож байгаа Кихён сүүлдээ халууцаж эхлэн гялс яваад ирэхийг хүснэ.

Хёнвон - Зза хурдан яваад ир

гэсээр гарнаас нь дурамжхан тавьсаар Кихён ч Хёнвоны хацар дээр гялс үнсчихээд хаалгаар гүйх шахам гараад явчихав.

Гарсан хаалга руу нь хараад зогсож байхад Вонугаас дуудлага ирэх нь тэр.

Хёнвон - Яасан хён? Өнөөдөр надад ямар ч зураг авалт байхгүй биздээ

Вону - Юун зураг авалт!! Ганц өдөр түрүүлээд явчихсан биш тэрүүгээр дүүрэн хэрэг тарьчихсан байх юмаа. Ойрын сардаа бүх зураг авалтууд цуцлагдчихсан

гэсээр ууртай дуугарах Вонугын үгийг Хёнвон тоосон ч шинжгүй "Аан" гээд зогсож байх аж.

Вону - Үхсэний чинь аан гэж. Нэр хүнд чинь нурж байна. Мэдрэхгүй байна уу?

Хёнвон - Ямар хүсээд авсан нэр хүнд бишдээ хён. Миний өмнөөс та стресстээд. Тэгээд ч би ямар нэг компанитай гэрээ байгуулаагүй. Та ч миний менежер биш загвар зохион бүтээгч!!

Вону - Аххх чамайг яая даа. Ямартай ч маргааш хэвлэлийн бага хуралтай учир өөрийнхөөрөө л бэлддээ. Би оролцохгүй учир

Хёнвон - Баярлалаа хён. Нээрээ Чангкюн та хоёр яасан ?

Вону - Нээрээ тэр тухайд Чангкюн надад өчигдөр өөрөө үерхэх санал тавиад бла бла бла

Вонутай ярьсан яриа 2 цагийн дараа Кихёныг ирэхэд дуусав.
Вону хэтэрхий хөөрчихсөн байсан тул Чангкюнтай юу болсон тухай секунд бүрийг нь ярьсан байх.

Хёнвон - Кихёнаа чи ирж намайг аварлаа

гэсээр халсан утаснаасаа чихээ холдуулж амраасан тэрээр үүдээр орж ирэх Кихёныг тэврэнгээ шулагнах аж.

Кихён - Хэр удаан ярьсан болоод тийм хэцүү байдаг байнаа?

Хёнвон - Чамайг явахад ярьж эхлээд сая чамаар шалтаглаж тасалж байхад

гэсээр тэр их яриаг яаж тайван сонсоод байсан өөрийгөө гайхах шиг.

Хёнвон - Кихёнаа

гээд гэнэт л нухацтай дуугарах тэрээр Кихёныг айлгаж орхив.

Кихён - Яасан?

Хёнвон - Би модел хийхээ болихоор шийдсэн. Угийн нээх хүсэж ороогүй зүгээр л цагаа илүү их хороох гээд. Кафед байхад чи бодогдоод их хэцүү байсан болохоор

Кихён - Одоо чамайг юу ч хийсэн дэмжих болохоор өөрийнхөө хүссэн зүйлийг л хий. Нөхөр чинь баян шүү!!

гээд Хёнвоны ярихыг сонссон Кихён тоглоом хийхтэйгээ болох аж.

Хёнвон - Би ч дутахааргүй юм шүү!!

Өнгөрсөн дэх муухай дурсамжаа удаан дурсах хэрэггүй.
Ирээдүй байхад өнгөрсөн тийм ч чухал байдаггүй юм.

__________________________________

I want to be your oppa😎
But I'm girl😉♥🤭
Also I don't care anymore😎♥🙆‍♀️

Divorced couple{#Edited}Where stories live. Discover now