#13#

65 10 8
                                    

Present time

Хёнвон - Кихёнаа яагаад байгаа юм бэ?

Түрүүнээс хойш студи дотор өөрөөс нь зугтах Кихёныг дагангаа зай завсаргүй асуултаар булах аж.

Кихён - Хёнвонаа би завгүй байна!!

Хёнвон - Чиний ажил тарчихсан гэдгийг чинь мэдэж байна!!

Хёнвон ч ойр тойронд нь шивнэлдэх ажилчид руу харсаар санаа алдан

Хёнвон - Надаас ичээд байгаа хэрэг үү?

Кихён - Тийм бишээ!! Чамаас ичих боломжгүй

Хёнвон - Тэгээд яагаад надад ингэж хандаад байгаа юм?

Кихён - Харамлах сэтгэл төрөөд!! Чи өнөөдөржингөө л Вону хён тэгээд өгөөч Вону хён ингээд өгөөч Вону хён Вону хён Вону хён гэсээр байгаад

гээд сүүлийн өгүүлбэрээ сонсогдохгүй шахам хэлсэн ч Хёнвон л хойно олоод сонсчихсон хэрэг.

Хёнвон - Тэгвэл энд би чамайг үнсчихвэл уучлах уу?

Шалтгааныг нь өөртөө завшаан болгож ашиглах Хёнвон өөрөөрөө бахархах сэтгэл төрнө.

Кихён - Энд хүмүүс хараад байгаа болохоор чамд л муу юм болж мэднэ. Намайг л тайвшруулах гэж байгаа бол хэрэггүй!

Хёнвон - Надад хамаагүй ээ. Би чамаас үнсэх тухай асуусан болохоос өөр зүйл асуусан бил үү?

Кихён - Үгүй лдээ. Гэхдэ-...

Хёнвон - Үнсүүлмээр байна уу? Үгүй юу?

Кихён ч толгойгоо гудайлгасан ч багахан толгой дохиж эхлэв.
Үүнээс өөр хариулт хүлээн авах хүсэлгүй байсан Хёнвон Кихёны эрүүнээс өргөн нүүрийг нь бүхлээр нь харах боломжтой болгосоор нүдрүү нь ширтсээр зөөлхөн ойртох аж.

Арын ажилчид бүгд харж байсан ч энэ одоо Хёнвонд хамаа байсангүй. Маргаашийн сэтгүүл дээр "Модел, загвар өмсөгч Хёнвон гэй бүүр болоо ч үгүй зурагчинтайгаа хайр сэтгэлийн холбоотой байжээ" гэсэн нийтлэл гарсан ч гайхахгүй байх.

"..." - Юу вэ? Хёнвон убба найз залуутай байжээ

гэсээр түрүүхэн хамт зургаа авхуулж байсан модел эмэгтэй одоо тэдний яг хажууд зогсох аж.

Бас Хёнвоны араас гүйж байгаа гэдгийг нь мартах хэрэггүй биз.

Хёнвон - Найз залуу биш нөхөр маань байгаа юм

гээд үнсэлтээ салган инээмсэглэсээр бахдалтайгаар хэлэв.
Энэ үгэнд нь ичсэн Кихён одоо нүх ухаад орчихмоор л санагдана.
Тийм ч учраас цээжинд нь нүүрээ нуучихаад өмссөн саарал цамцных нь энгэрээс зуурах аж.

Хёнвон одоо хэнийг ч сонсохыг хүссэнгүй тул Кихёны гарыг атгасаар гарах хаалга руу хурдтайгаар гүйж эхлэв.

Хёнвон фэнүүдээ хуурсан гэхэд их хэцүү. Яагаад гэхээр түүнээс хувийн амьдрал гэсэн зүйлс асуувал нууц гэхээс өөр зүйл хэлдэггүйгээс болж мэднэ.

---

Кихён - Хаашаа явж байгаа юм?

Хёнвон - Манай гэр лүү

гэсээр буцан зам руугаа анхаарлаа төвлөрүүлэх аж.
Хайртай нөхрөө авч явж байж хариуцлагатай байх хэрэгтэй биш гэж үү?

Кихён - Нөхөр гэж хэлэх зүгээр байсан гэж үү?

Хёнвон - Гэрлэлтээ салгаагүй байж найз залуу гэх жинхэнэ хуурсан хэрэг болох биз

Кихён - Ийм байдалд хүргэсэнд уучлаарай

Хёнвон - Надад зүгээр гээд байхад Кихёнаа ийм юм ярих хэрэггүй

гэсээр машинаа зогсоолд нь байрлуулж байсан Хёнвон түр зогсон нухацтай байх аж.

Кихён одоо хүртэл дотроо гэмших нь яагаад ч юм Хёнвонд бухимдал л болж ирнэ...

____________________________________

Тифф унтахаар хэвтэв.

Тиффийн насны дайсан болох хичээл😂 - Ингээд л унтчихна гэж юу байсын. Сайхан мөрөөдөлтэй дурак вэ?🤨😎

Divorced couple{#Edited}Where stories live. Discover now