#2#

120 21 3
                                    

Present time

Вону - Зураг авалт эхэллээ. Жоохон хурдан хөдлөөрэй Хёнвонаа. Өнөөдөр шинэ зурагчин ирж байгаа. Өмнөх зурагчинг бодвол үнэхээр чадварлаг гэсэн. Алив наад цамцны уяаг чинь ард нь хаядаг юм. Та нар хувцсыг нь өмсүүлэх дээ алдаад байна. Энэ бүч ингэж гарч ирэх ёстой

гэсээр Хёнвонд цаг боллоо гэж хэлэх гэж орж ирсэн ч Вонугийн мэргэжлийн онцлог хөдөлснөөр энэ бүхэн урт хэмжээний тамлалт болон хувирав.

Вонугийн хувьд загвар гэдэг түүний амьдралын эхний байранд байхаар зүйл байсан ч Чангкюн гарч ирснээр хоёрт бичигдэж байгаа юм. Гэвч ажил бол ажил, амьдрал бол амьдрал биш гэж үү?
Тус тусдаа нэгдүгээр байр байх.

Хёнвон - Ахаа энэ хүмүүс ажлаа мэднэ шдээ. Та хэтрүүлээд байна.

Вону - Миний хийсэн хувцас биш ч гэсэн зохиосон загвараар нь ёс журмаар нь өмсөх хэрэгтэй. Тэгж байж л загвар гэж тодорхойлогддог юм.

Хёнвон - Тэр загвар чинь би байна. Хэн ч харсан угаасаа энэ хүмүүс намайг харах гэж л байгааг ойлгохгүй байна гэж үү?

гээд нүүрний будгаа дахин сэргээлгэсэн Хёнвон зураг авалтын хэсэг рүү явангаа үглэх аж.

Зураг авалт 16 цагт эхлэх байсан ч зурагчин онгоцны буудлаас шууд ирж байгаан дээр замын түгжрэлээс болж зураг авалтын цаг 1 цагаар хойшилсон юм. Тийм ч учраас Хёнвон саяхан дахиад будгаа сэргээлэн хувцсаа өмсөж байгаа нь тэр.

Түүнд одоо ажил нь ч залхуутай санагдана. Бодол дотор нь байнга л нөхөр нь эргэлдэн заримдаа амьсгалж чадахгүй байдалд хүрнэ.
Хёнвон нөхөртөө тийм л их хайртай. Тавьж явуулахаар их.

"..." - Кхммм хоцорсонд уучлаарай хүмүүсээ. Хоцорсондоо гэмшиж уучлалт гуйх үүднээс өнөөдөр оройн хоолонд би даая

гэсээр таньдаг хоолой ард нь дуулдав.

Яаж ч чадахгүй өөрийгөө зүүдлээд байна гэж бодсон Хёнвон хөдөлж ч чадахгүй байрандаа таг гацах нь тэр. Түүний хувьд одоо зүүдлээд байгаагаас өөрцгүй санагдана. Хааяа даа нөхрөө хий харж согсох нь энгийн үзэгдэл ч ихэнхдээ согтуу байхдаа л тэгдэг учир одоо бүүр ч будилсан харагдана.

"..." - Хамт ажиллахдаа таатай байна Хёнвонаа.

______________________________________

Divorced couple{#Edited}Where stories live. Discover now