#14#

66 11 8
                                    

Present time

Кихён - Гэртээ ирээгүй удчихжээ

гэсээр хаалгаар орж ирэхдээ л тэдний зургаас бусдаарх бүх зүйлс хэвэндээ байх аж.

Кихён - Зургуудыг шатаачихсан уу?

Хёнвон - Хха юу гэж дээ. Зүгээр харахаар чамайг улам санаад байсан болохоор ажлын өрөөнд чинь бүгдийг нь өлгөчихсөн

Кихён - Миний ажлын өрөө хэвэндээ байгаа хэрэг үү?

Хёнвон - Ммхн. Яасан?

Кихён - Би ерөөсөө итгэхгүй нээ. Намайг чам дээр ирвэл нийлнэ гэж бодсон лдоо гэхдээ чи менежертэйгээ хэтэрхий дотно байсан болохоор чамайг над дээр салах өргөгдлөө бариад ирэх байх гэж бодсон

Хёнвон - Намайг хэн гэж бодоов?

Кихён - Вонвон тайвшир битгий уурлаарай чамд муу

Хёнвон - Кихёнаа чи ерөөсөө ойлгохгүй байна. Чи намайг харсан болгон руугаа салбагнаад явж байдаг гэж бодоо юу?!

Кихён - Вонвон тайв-.....

Хёнвон - Тайвшир гэхээ боль!! Яагаад намайг нэг ч удаа бодож болдоггүй юм. Дандаа яагаад чамайг орхиод явчих юм шиг боддог юм бэ? Би тийм хөнгөн хуймгай харагдаад байдаг хэрэг үү? Эсвэл тийм.... мэдэхгүй юмдаа. Чи надад итгэхгүй байгаа нь миний зүрхийг ураад байна.

гэсээр золтой л их уурласанаасаа болоод уначихсангүй ширээнээс түшин зогсох аж.

Кихён ч Хёнвоныг харан өөрийгөө ямар тэнэг юм хийснээ одоо л ухаарах шиг.
Эхлээд тайвшруулах хэрэгтэй гэж бодсоор нуруунаас нь тэврэв.

Кихён - Хэтэрхий их хайртай болохоор алдчихвий гэсэндээ л тэгэж аашилсан хэрэг. Битгий ингэж хүндээр хүлээж аваач

Хёнвон - Чамайг хажууд байхгүй байхад чамайг харж л байвал болно гэж бодсон ч яагаад ч юм туниад байна

Кихён - Туниж байвал тунь. Уурлаж байвал уураа гарга. Хөөмөөр байвал ч хөө. Гэхдээ чамайг хэд хөөсөн ч би хажууд чинь үлдэх гэж бүх зүйлээ мөрийнд тавих болно. Энэ удаа яагаад ч явж бас явуулж чадахгүй

гэсээр нуруунд нь хацраа наан тайван ярих нь Хёнвоны сэтгэлд хурчихсан байсан гомдлыг нулимс болгон дуслуулна.

Хосуудад нэг нэгнээ ойлгож байх чөлөөт байдал хэрэгтэй. Нэг нэгнийгээ ойлгосны дараа зовлонг нь ч ойлгож, харилцах харилцаа илүү бат бөх болох болно.

Кихён - Вонвон одоо тайвширсан уу?

Буйдан дээр өөрийнх нь гуяыг дэрлэн нүдээ анин хэвтэх хайртынхаа хацрыг илсээр асуух аж.

Хёнвон - Одоо зүгээр болохоор ямар нэг юм идмээр байна

гэсээр хамгийн сүүлд ногооны салат идсэн Хёнвон гэдэс нь дуугарах үед ямар их өлссөнөө санав бололтой санал гаргав.

Кихён - Юу идмээр байна? Би гялс хийчихье

Хёнвон - Чиний хоолыг идээгүй удсан байна. Ммммм халуун ногоотой карри

Кихён - Ойлголоо одоохон

гээд гал тогоо зүглэх Кихён энэ бүх болж буй явдал ямар их түүнд өгүүлэгдэж байсныг дахин мэдрэх шиг л болов.
Өөрийнх нь хоолыг идээд "амттай байна" гээд эрхий хуруугаа гозойлгох өхөөрдөм нөхрөө ямар их санаснаа, гэр цэвэрлэж эхлэхэд нь "маргааш л цэвэрлэчихье" гэсээр нуруунаас нь зүүгддэг төрхийг нь дахин харахыг маш их хүснэ.

___________________________________

Divorced couple{#Edited}Where stories live. Discover now