#11#

74 11 16
                                    

Present time

Хёнвон - Вону хён юу болсныг та таахгүй дээ

Өглөө Вонуг сэрэхэд Хёнвон түүнээс өмнө босчихсон бүүр болоо ч үгүй өглөөний цай бэлдээд зогсож байх аж.

Вону - Юу вэ? Юу болсон болоод надаас эрт сэрчихсэн байгаа юм? Өглөөний сонины эхний нүүрэнд гарахыг хүсээ юу?

Хёнвон - Харин өглөө өөрөө сэрчихлээ

гэсээр жаргалтай инээх Хёнвон анх Вонутай танилцсанаас хойших нэг жилд ийм их жаргалтай байсан өдөр байхгүй биз.

Вону - Өчигдөр шөнө нөхөртэйгөө их л сайхан байсан бололтой бүүр атаархчихлаа

Хёнвон - Намайг санасан гэсэн

гэсээр үсэрч цовхчоод эхлэх Хёнвон жоохон хүүхэд аятай л хөөрөх нь тэр.

Вону - Санасан гэхэд нь л ийм байгаа чи яаж өмнөн үхчихгүй хамт амьдраад байсан байнаа

Хёнвон - Харин тиймээ яаж үхчихгүй хамт амьдраад байдаг байсан байнаа. Аххх өнөөдөр чинь яасан сайхан өдөр вэ?

Вону - Чамтай танилцсанаас хойш анх удаа л ийм жаргалтай байгааг чинь харж байна

Хёнвон - Тантай танилцахаас өмнө их л аз жаргалтай залуу байсан юм шүү!!

Вону - Хха заза ойлгож байна. Өнөөдөр орой тийшээ дахиад зураг авалттай. Би ирж авах болохоор хайрын шувуухай минь гараад нисчив дээ. Би шувуу шиг дүүлэн нисэх чамайг хайж шувууны ангууч хиймээргүй л байна шүү!

Хёнвон - Заа

гэсээр тоглон хэлэх зүйлд нь инээсээр хариулах аж.

Өглөөний цайгаа ууж дууссан Вону ч явахаа хэлээд Хёнвоныг ганцааранг нь үлдээн явав.

Ганцаараа үлдсэн Хёнвон ч зүгээр байсангүй өнөөдөр яах тухайгаа төлөвлөх аж.
Түүнд бодсон олон зүйл байсан ч яг хэзээ зураг авалт дуусна гэдгийг тэр мэдэхгүй шүү дээ.

Нөхөр🐹 - Өглөөний мэнд. Сайхан амарсан уу?

Кихёнаас ирэх мсж Хёнвоныг улам л догдлуулан өнөөдөр түүнийг бас харна гэхээс улам л догдлох аж.

Вонвон - Сайхан амарлаа харин чи?

Нөхөр🐹 - Чиний ачаар сайхан амарлаа

Хёнвон - Аххххх энэ хүн намайг зүрхээр явуулах нь

гэсээр зүрхээ даран амаа задартал инээсээр арагшаагаа буйдангын түшлэг налан унаад өгөв.

Хамгийн сүүлд хэзээ ийм сайхан өглөөг угтсанаа ч санахгүй байх Хёнвон одоо л нэг бүтэн амьсгалах шиг.

---

Вону - Хёнвонаа би ирлээ. Бэлэн болчихсон уу? Явцгаая

Хёнвон - Заа хён одоо гарлаа

гэсээр угаалгын өрөөндөө байсан Хёнвон хариу орилсоор гарахдаа яарах аж.

Вону - Өнөөдрийн зураг авалт ямар ч байж магадгүй. Брэндийг нь гаргаж байгаа хүмүүс чамайг харж байгаад шийднэ гэсэн

Хёнвон - Гайгүй юм л байгаасай. Кихёнд хачин байдалтай харагдмааргүй байна

гэсээр машин дотор ажлаа ч бас хийх хоёр удалгүй студын үүдэнд ирцгээв.

---

Хёнвон - Вону хён бургер идмээр байна

Вону - Ойлголоо би аваад ирье. Хувцсаа өмсөж бай

гээд хувцас солих өрөөнөөс хурдтайгаар гаран явав.

Чангкюн - Хёнвон хён өнөөдөр заавал зургаа өөрөө шалгачихаад яваарай!!

Хёнвон - Ойлголоо доо Чангкюнаа орж ирснээсээ хойш л үглээд эхлэх юм. Вону хён та хоёр яагаад ийм төстэй юм болоо.

Чангкюн - Дуугай бай! Ингэхэд Вону хён хаачсан юм?

Хёнвон - Надад хоол авчрах гээд гарчихсан

Чангкюн - Менежер чинь болохоос зарц чинь биш дээ

гэсээр сүүлийн өгүүлбэрээ хаалгаар гарахдаа хэлэх нь Хёнвоны инээдийг хүргэж эхлэв.

Хёнвон - Энэ хүүхэд зүгээр буугаад өгчих хэрэгтэй

Дотроо хэрхэн Вону Чангкюныг харах эсвэл ярихаараа ямар их аз жаргалтай харагддагыг нь төсөөлсөөр хурдан нийлүүлчих юмсан ч гэж бодоод амжив.

Энэ үеэр Хёнвонд Вонуд туслаж болох санаа төрсөн юм.
Хэрвээ хардаж л байвал ядаж л талтай гэсэн үг...

___________________________________

Тифф гуниглав...

Тиффийн тархи - Уучлаарай гэхдээ би ийм төрлийн даавар ялгаруулахад хэтэрхий цоглог байна🤧😂🤦‍♂️

Divorced couple{#Edited}Where stories live. Discover now