1.

2.8K 239 22
                                    

"Түүний төгс нэгэн..."

~¤¤¤~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~¤¤¤~

"Тэр эргээд ирчхэж..."

     Түүний шүүгээний хажуугаар өнгөрөх богинохон агшинд би дуртай. Тэр тусмаа тэр миний үлдээгээд явсан шоколад, жижигхэн захиаг авчхаад намайг хайн ийш, тийшээ харах үед нь бүр ч дуртай.

"Хэн? Нөгөө чамд өдөр бүр шоколад үлдээдэг байсан охин уу?"

"Тийм ээ..."

Үгүй ээ...

Бүр хайртай.

     Найзтайгаа өрнүүлэх харилцан яриаг нь тийм ч удаан сонсоогүй ч миний тухай яригдсан хэдхэн мөр нь намайг диваажинд аваачиж байсан юм.

     Би ирлээ.

Жон Жонгүг...

"Бурхан минь! Сэра... Чи ирчхэж. Чамайг ямар их санасан гээч? Яагаад утсаа аваагүй юм?"

     Өөрийнхөө шүүгээг уудлан хэрэгтэй дэвтэр, номоо авч байтал газар дээрх цорын ганц найз минь миний зүг орилсоор хүрч ирэв.

Тодорхойлж болно оо.

     Би тийм ч нийтэч биш. Нэмээд хэлэхэд би үнэхээр ичимхий. Тэгээд л энэ сургуульд хөл тавьсан цагаасаа эхлээд зүрхээ алдчихсан тэр хүндээ сэтгэлээ илчилж чадалгүй хоёр жилийн нүүрийг үзээд байгаа хэрэг.

Үнэндээ анхных нь...

     Анх удаа дурлаж байгаа болохоор... Ер нь үүнийг дурлал үгүйг нь ч мэдэхгүй л дээ. Гэхдээ л энэ хачин зүйл анхны удаагийнх болохоор...

     Сонирхолтой хийгээд айдас хүргэм байна.

     Ер нь хүн дурлахаараа юу хийдэг юм бол? Тэнэг хүн шиг л болчихсон өөрийгөө гайхаад барахгүй нь...

FOOLS || JJK [Completed]Where stories live. Discover now