7.

2.1K 235 47
                                    

"Анхны үнсэлт..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

- AUTHOR's POV-

      Тэхён хэсэг бодолхийлсний эцэст хошуугаа цорвойлгон нүдээ аних Сэрад инч хүрэхгүй зайд ойртож ирлээ. Түүнийг Сэраг үнсэхээр улам ойртоход ширээний нөгөө талд сууж байсан Кан хундагатайгаа дуустал уугаад өөр тийш харах аж. Тэгэхдээ нэг сонирхолтой зүйлийг анзаарсан нь Сэрагийн архан талд суугаад байдгаараа хөмсгөө зангидах Жонгүг байсан юм.

      Тэхёны уруул Сэрагийнхтай шүргэлцэх богинохон агшинд тэр түүнийг үнсэлгүй доош болох нь тэр.

      Уруул биш хүзүү...

      Тэр түүний хүзүүн дээр үнсчихсэн.

      Түүний дур булаам байдал тэнд байсан бүх охидыг уяраах шахсан ч ганцхан Сэра л нойрондоо дийлдэн урагш унаад өгөв.

"Тэр үнэхээр согтчихож..."

"Юу вэ? Унтчихсан уу?"

      Сэраг унтаад өгсөнд бүгд л түүнийг өхөөрдөн инээлдэнэ.

"Би өрөөнд нь оруулчихъя."

"Хэрэггүй дээ. Эгч ээ... Би чадна."

       Хэдий Сэи дүүгээ өрөөнд нь оруулж өгөхийг хүссэн ч Тэхён түүний гарыг Сэрагаас холдуулав.

       Тийм ч их хайхарч тоодоггүй дүүдээ гэнэтхэн л анхаарал хандуулаад байгаа нь Тэхёнд хачин санагдсан хэрэг л дээ.

      Тэр эелдэгээр инээмсэглээд Сэраг хоёр гар дээрээ өргөлөө. Тэгэхэд тэр ч тухаа олсон аятай түүний энгэрт шигдэн жигд амьсгалах нь бие, биедээ яг таарсан гэмээр.

"Хүлээгээрэй... Тэд үерхдэг хэрэг үү?"

     Тэднийг өрөө лүүгээ ормогц Жимин ийн асуугаад Сэи рүү харав. Гэтэл түүний асуултанд Сэи биш, өөр хүн түрүүлэн хариулах нь тэр.

FOOLS || JJK [Completed]Where stories live. Discover now