20.

1.6K 185 25
                                    

"Надад одоо чи л хэрэгтэй..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

- SERA's POV -

         "Чи намайг заавал санах ёстой."

"Жонгүг... Чи миний дэргэд бүтэн сарын турш байлаа. Гэхдээ би юу ч санасангүй... Ядаж догдолсон ч үгүй..."

***

"Ер нь яагаад би чамайг хайрлана гэж? Тэнэг л байгаагүй бол би чамд хэзээ ч дурлахгүй..."

    "Тэгвэл чи үнэхээр тэнэг байсан..."


***

"Чи үнэхээр миний сонирхол биш. Гуйя. Дахиж ирэх хэрэггүй... Чамд хайртай Сэра үхсэн. Энд одоо түүнийх гэх зүйл үлдээгүй. Би ч бас санахыг хүсч байна. Гэхдээ... Үнэхээр л чамд хайртай байсан юм бол би... Яагаад чамайг мартана гэж?"

"Хоёулаа үргэлж хамтдаа байна гэж би чамд амласан шүү дээ. Сэра... Би л чамаас гуйя. Г..Гуйж байна... Энэ хэрвээ чи биш юм бол... Намайг дахиад хайрлаач... Гуйя... Хийдэг байсан шигээ... Хайрлаж болохгүй юу?"


      Түүнийг зүүн гараас минь атгасан чигтээ хэлэхэд би гараа алгуурхнаар татаж авав.

     Тэргэнцэр дээрх миний талаас энэ хүн дэндүү төгс гэмээр...

     Надад яагаад ч тохирохгүй мэт инээмсэглээд л...

"Уучлаарай. Жонгүг... Би чиний дурласан охин биш юм шиг байна. Дэлхий дээр надаас өөр их олон эмэгтэй бий. Магадгүй тэдний нэг----"

"Өдөр бүр чамд дурладаг байхад чи яагаад биш гэж? Дэлхий дээрх бүх хүн эмэгтэй байлаа гээд яах юм? Чи биш шүү дээ."

        Түүнд бууж өгөх шинж байгаагүйд би дахиад л санаа алдана.

***

FOOLS || JJK [Completed]Where stories live. Discover now