24.

1.5K 188 23
                                    

"Би чамайг хамгаална."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

"Яах гэж ирсэн юм?"

       Тэр намайг хамаг чангаараа тэвэрч, үсийг минь зөөлнөөр илж байгаа ч ингэж асуусан нь намайг инээхэд хүргэв.

Үс илэх тухайд миний хамгийн дуртай залуучууд надтай уулзахдаа байнга л хийдэг болохоор би үүнд донтчихсон гэвэл зохино.

"Санасан шүү. Ким Тэхён..."

"Сөүл рүү буцах тасалбар захиалчихъя."

        Хүлээгээрэй.

"Юу? Яагаад? Байз... Намайг ирсэнд баярлахгүй байна уу? Бурхан минь... Тэхён... Хачин аашлахаа больж үз. Харж байгаа биз дээ? Би ганцаараа алхаж чадна. Магадгүй бүр өмнөхөөсөө ч дээр болсон. Одоо надад хэлэх чиний ээлж."

        Түүнийг хойш түлхэн хэлээд танил үнэр ханхлах зочны өрөөний буйдан дээр суувал өөдөөс минь харсан хананд бидний зураг өлгөөстэй үзэгдэх нь тэр.

Бидний ахлах ангид байсан үеийн зураг байна.

        Бага зэрэг томдчихсон дүрэмт хувцасны хүрэм, Тэхёны байнга хэт богинохон гэж үглэдэг юбка, тэгээд жижигхэн цоохор зангиа... Харин түүнд төгс зохидог ч хайнга өмсдөг дүрэмт хувцас нь тэр үед миний ачаар яг ном журмаараа өмсөгдсөн юм даа.

        Энэ зургийг надаас нуун байж хадгалсан байхыг бодоход түүнд таалагдсан бололтой.

"Би хэлэхийг хүсэхгүй байна."

"Яагаад?"

       Түүнийг хариу хэлэлгүй цааш алхах гэхэд нь амжиж очоод гараас нь татвал тэр бараг л миний урдаас унаад ирэх нь тэр.

FOOLS || JJK [Completed]Where stories live. Discover now