Epilogue

2.7K 241 27
                                    

"Зөвхөн тэнэгүүд л чамд дурлана... Харин би чамд ухаанаа алдсан усан тэнэг."

"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.




***

      Танил дотно будгийн үнэр ханхалж, баглаа цэцгүүд эргэн тойронг минь дүүргэнэ. Хөл хөдөлгөөн санасныг бодоход их байгаа нь сайн хэрэг. Энэ удаагийн бие даасан үзэсгэлэн минь олны анхаарлыг их татсан бололтой.

      Тэднийг өнгөрөн цааш явбал олон хүмүүс дундаас хананд өлгөөтэй байх эрвээхийний зураг руу удтал ширтэн зогсох саарал цамцтай залуу нүдэнд минь туслаа.

"Удаан уулзсангүй шүү. "

"Тийм ээ... Их удаж... Чамайг Парист харснаас хойш бараг дөрвөн жил өнгөрсөн гэхээр үнэхээр урт хугацаа өнгөрч шүү."

       Тэр ийн хариулаад над руу харан инээмсэглэсэн ч хормын дотор л харцанд нь гуниг сүүдэртэнэ.

"Харин Тэхёны тухайд харамсалтай байна..."

"Тэр миний биений нөгөө хэсэг шиг л хүн байсан..."

        Тэр миний хувьд хайраас ч илүү нэгэн байсныг санаж байна.

        Үнэн хэрэгтээ би түүнийг нэг хором ч мартаж үзээгүй. Гэтэл тэр хэзээ ч эргэж ирэхгүй.

"Тийм ээ... Урилга явуулсанд баярлалаа. Сэра... Хэсэг хугацаанд мартчихсан байсан өөрийгөө санах шиг л боллоо. Болчимгүй байсан үеүд рүүгээ буцчихсан юм шиг л..."

       Каны дулаахан инээмсэглэл, урагш сунгасан гар нь надад баяр хөөрийг бэлэглэнэ. Харин би гараас нь атгахдаа түүнээс холгүй зогсох ч бидэн рүү тасралтгүй ширтэх бүсгүйн тухай асуултыг илгээв.

"Найз бүсгүйг чинь хэн гэдэг юм?"

"Наби..."

FOOLS || JJK [Completed]Where stories live. Discover now