27.

1.7K 182 24
                                    

"Миний амьдралын хамгийн нандин хэсэг..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

      Эмч нарын хэлсэн гэнэтийн мэдээ намайг цочролд оруулаад байлаа.

"Х..Хүлээгээрэй. Та нар яагаад надаас нуусан юм? Ингэж болдог гэж үү? Тэр миний найз! Би түүнийг асарч байгаа хүний хувьд үнэнийг мэдэх эрхтэй. Тийм байхад яагаад одоо л хэлж байгаа юм бэ?"

      Зүрх минь хатгуулан өвдөж, шалтгаангүйгээр гар дээр минь ухаан алдсан Тэхёны зүг харж ч чадахгүй байдалд ирэв.

Тэр залуухан байна. Түүнд ирээдүй бий. Тэр гайхалтай авьяастай хүн. Бас ер бусын сайхан сэтгэлтэй.

      Өнөөдөр үнэхээр хараал идсэн амьдралыг зүхэх ёстой бололтой. Түүнийг авраач гэж өдөр бүр залбирах намайг хараад шоолдог байсан байх даа?

"Новш гэж!"

       Уучлалт гуйж, ямар нэгэн зүйл тайлбарлах эмч нарыг үл тоогоод хаалга саван гарахад тэнгэр дээрээс нураад ирчихсэн мэт л болох нь тэр.

Түүнд минь одоо нэгхэн сарын хугацаа үлджээ.

       Энэ хүртэл сэтгэлдээ хад, чулуу тээн байж өвдчихөөд жаахан хүүхэд шиг л миний нүдэн дээр инээдэг байсан түүнийг одоо яавал дээр вэ? Ямар их өвдөж, ямар их шаналсан бол? Ямар их айсан бол?

       Түүнийг нэг биенийхээ нөгөө хэсэг шиг мэдэрдэг хэрнээ амьдрал нь сарын хугацаагаар тоологддог болсныг мэдэж ч чадалгүй өхөөрдөм инээмсэглэлд нь хууртсандаа итгэж өгөхгүй юм.

       Би юу хийвэл түүнийг дээрдэх тухай энд ирсэн цагаасаа хойш л бодож ирсэн. Гэтэл би түүнд огтхон ч тусалж чадаагүй юм байна.

     Бурхан минь!

Оронд нь би үхэж болох уу?

***

      Энэ бүхний эцэст бид Тэхёны хийхийг хүссэн бүхнийг эсэргүүцэлгүйгээр биелүүлж өгөхөөр шийдсэн юм.

FOOLS || JJK [Completed]Where stories live. Discover now