3.

2K 226 24
                                    

"Чамайг олох амаргүй байлаа..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

      Амьдрал санаснаар болдоггүй.

Магадгүй хэзээ ч ...

"Сэра... Тэхён ирчихлээ."

      Эгчийн хоолой харанхуй өрөөний гаднаас дуулдсан ч би орноосоо өндийлгүй, цонх руу ширтсэн чигтээ хэсэг хэвтэв.

      Бие минь эрүүл бас би өвдөөгүй. Ханиад хүрээгүй эсвэл хүйтэнд даараагүй. Цоо эрүүл. Би амьсгаатай, зүрх цохилох нь дуулдана. Бүх зүйл хэвийн.

      Гэхдээ...

      Энд өвдөж байна.

Гадна биш дотор...

      Яг хаана гэдгийг нь тодорхой хэлж чадахгүй нь... Зүгээр л энэ зүйл намайг дотроос минь алах шахаж байгааг л мэдэрнэ.

"Сэра... Би ирчихлээ. Хаалгаа онгойлго."

      Юу гээч?

Чиний хайрласан бүхэн чамайг хайрлахгүй.

       Би үүнийг маш сайн мэддэг байсан.

"Сэра..."

      Тэхёны хоолой дахин зөөлнөөр сонстоход би орноосоо өндийв.

"Чи тэнэг зүйл хийхгүй гэж амласан. Гуйж байна..."

"Тийм ээ..."

      Хаалгаа онгойлгоод түүнд хариу хэлбэл тэр зочны өрөөнөөс сонстох Жонгүг болон эгчийн минь инээлдэх чимээнд нүдээ эргэлдүүлчхээд гараа дэлгэх аж.

"Хамгийн муухай валентин байна."

Үүнээс дор гэж байхгүй байх.

    Нулимсаа арчаад урагш нэг алхан түүнд тэврүүлэхэд тэр үсийг минь илж өгөн тайтгаруулна.

Ядаж л шөнийн хоёр цаг байсан ч хамаагүй намайг гээд ирдэг найзтай байгаадаа талархъя.

"Би давж чадах болов уу? Тэхён... Би энэ хайрыг дийлэх болов уу?"

     Аав, ээж хоёрын хоёр долоо хоногийн хугацаатай гэнэтийн аялал энэ өдрийг бүр л дордуулж орхисон. Аавын валентиний бэлэг нь аялах тухай байсан юм билээ л дээ. Тэгээд бүр тэднийг байхгүйд энд бидэнд хань болох хүн нь Жонгүг.

FOOLS || JJK [Completed]Where stories live. Discover now