16.

1.9K 210 52
                                    

"Далавчтайгаа мартаад онгоцонд суусан сахиусан тэнгэр..."

***

ओह! यह छवि हमारे सामग्री दिशानिर्देशों का पालन नहीं करती है। प्रकाशन जारी रखने के लिए, कृपया इसे हटा दें या कोई भिन्न छवि अपलोड करें।

***

        Түүнийг үнссэнд тэр үнэхээр их гайхсан. Гэхдээ бидний хэн, хэн нь үүнийг зүгээр л нэг үнсэлт байсныг мэднэ.

"Сэра... Чамтай ярилцаж---"

"Тэхёныг ирэхээс өмнө тонилохгүй бол тэр чамайг алчихна шүү."

        Зоригтой юм аа.

Дахиад л гараад ирлээ.

"Бид дууссан. Кан... Намайг явуул..."

         Ямар нэгэн харилцаа эхэлж бас дуусна.

Эхэлбэл байгаад нь дасч, дуусвал байхгүйд нь дасна.

         Ийм л байдаг.

         Ямар ч хүнийг зуун хувь хайрлаж болохгүй гэж сурч ирсэн. Хэрвээ хязгаарт нь тултал хайрлачихвал тэр жинхэнэ тэнэглэл болно.

Өөрийнхөө зайг үлдээх хэрэгтэй. Өөрийгөө хайрлах нэг хувь... Өөрийгөө түрүүнд тавих нэг хувийг...

          Гэхдээ би тэр зүйлээс юуг нь ч сураагүй бололтой.

Тэр хэчнээн дэргэд минь байсан ч зүрх минь жинхэнээсээ түүний зүг цохилсон удаагүй.

"Гуйя..."

"Кан... Хэрэггүй ээ."

       Түүний гарыг холдуулаад зөрөн алхахдаа өнөөдөр өөрийгөө нэг л өөр байгааг анзаарав.

       Хаа нэгтээ одчихсон байсан өөртөө итгэх итгэл минь өчигдөр түүнд тэврүүлсний дараа эргээд ирчихсэн гэлтэй сэтгэл хөөрөх юм.

Жон Жонгүгийн хүч...


***

FOOLS || JJK [Completed]जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें