14.

1.9K 225 87
                                    

"Бид төгс байж чадна. Магад үргэлж тийм байсаар ирсэн."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

        Хэрвээ тэр бид хоёр өөр цаг үед учирсан бол ямар байх байсан бол?

         Магадгүй өсвөр насандаа...

         Тэр одооных шигээ хөвсгөр хар үстэй, гаран дээрх шивээсээ ил гаргачхаад ёстой л жинхэнэ муу залуу шиг аашилж, харин би түүний эсрэг туйлыг цогцлоочихсон хэрнээ ганцхан инээмсэглэл, хацрын хонхорхойгоороо сэтгэлийг нь булаачихсан байна гээд төсөөл дөө?

         Бидний хайр цэцэглэж, их сургуулийн босгыг давахад тэр бид хоёрт маргалдах үе бишгүй л тохионо. Гэхдээ бид яг л солигдоод үзчихсэн хүмүүс шиг бие, биенээ ойлгож, хэн хэндээ хайртай гэдгээ ухаарна.

Эсвэл...

Бүр өөрөөр төсөөлье.

          Тэр надаас ах байсан бол яах вэ?

          Нэг, хоёр биш бүр олон насаар...

Магадгүй...

          Магадгүй тэр миний аав шиг л намайг хайрлах байсан байх.

          Энэ эсэргээрээ байсан ч хамаагүй. Би түүний гэр бүл байж чадна.

          Юу гээч?

Бага зэрэг галзуугаар бодоод үзвэл ямар вэ?

          Тэр хотыг эзэгнэгч Жокер. Харин би түүний Харли. Түүний төлөө үхэж бас амьдарч... Үхэн, үхтлээ нэрийг нь шивнэнэ.

           Мм...

Муухай ч гэсэн гунигтайгаар бодъё л доо.

          Диваажин надаас түүнийг булаахад би өнчирсөн хайр, доголон нулимстайгаа үлдэх ч түүний тухай бодохоо хэзээ ч болихгүй байсан байх. Гэвч эцэст нь бид хойд насандаа ч дахин учирна.

FOOLS || JJK [Completed]Where stories live. Discover now