25.

1.6K 177 18
                                    

"Уруул өнгөлөгч..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

"Чи эдгэнэ ээ..."

       Бүхэл шөнөжингөө түүнд шивнэж хоносон өгүүлбэр минь энэ л байсан.

       Би өөр юу ч хэлэхийг хүсээгүй. Зүгээр л ингэж шивнэнгээ өөрсдийнхөө тухай бодохыг л илүүд үзээд байлаа.

       Бидэнд байсан бүхний тухай... Бидний аз жаргалтай мөч, хором бүхний баяслыг ч үлдээлгүйгээр дахиж дурсах хэзээд сайхан байсан.

        Гэтэл одоо сэтгэл хөөрөхөөс илүүтэйгээр зүрх минь бүхэлдээ гунигт автаж, айдсаар дүүрч байв.

Нэг зүйлийг хэлэхэд...

        Тэхён үнэхээр үзэсгэлэнтэй шүү дээ.

        Хэрвээ энэ амьдралыг хар дарсан зүүд гэвэл би түүнээс болоод л сэрэхийг хүсэхгүй байх байсан биз.

Үнэн хэрэгтээ тэр тийм л гайхалтай хүн.

       Би жаргалтай төгсгөлийг хүсч, энэ тухайгаа түүнд шивнэж байсан бол тэр эсрэгээрээ надад юу ч хэлэлгүй үсийг минь зөөлнөөр илэнгээ намайг энгэртээ наан тэврээд, хааяа нэг тэврэлтээ суллаж хацар дээр минь үнсэж байв. Тэгэхдээ зөөлхөн инээмсэглэл тодруулан миний бүх зүйлд талархаад л...

         Би итгэж байна.

Тэр эдгэнэ. Тэр миний дэргэд үлдэх ёстой. Тэгэхгүй бол би...

         Би амьдарч чадахгүй ээ... Үнэхээр... Чадахгүй. Хэрвээ тэр оддыг чиглээд нисчихвэл би тэнд түүний замыг гэрэлтүүлэх сар болоод ч хамаагүй хамт байх болно.

       Ийм зүйл хэзээ ч битгий болоосой.





***

"Би үнэхээр Жонгүгийн нэрийг хэлсэн гэж үү?"

"Тийм ээ, та бүр бүхэл шөнөжингөө түүний нэрийг дуудсан. Үнэхээр түүнтэй холбоо барихгүй байхаар шийдсэн гэж үү?"

FOOLS || JJK [Completed]Where stories live. Discover now