11.

1.9K 214 42
                                    

"Чи надгүйгээр амьдарч чадахгүй..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

"Чамайг явчихсан байх л гэж бодсон."

       Сургуулийн усан бассейны үүдэнд шөнийн арван нэгэн цаг хүртэл сууж байсан түүнийг хараад сэтгэл нэг л хөндүүрлээд ирлээ.

Хэцүү байх чинь...

Гэнэт л тэд надад хайртай болчихсон.

"Ирнэ гэдгийг чинь мэдэж байсан юм. Яагаад уйлчхаа вэ? Мм?"

       Кан дээш босон сургууль хүртэл алхаад даарч орхисон надад хүрмээ нөмрүүлэв.

"Уйлаагүй ээ..."

"За яахав... Худлаа ярьж байгааг чинь мэдэж байгаа ч хэлэхийг хүсэхгүй бол би хүчлэхгүй."

      Бид яриан дундаа эзгүйрч хоосорсон сургуулийн усан бассейн руу орлоо.

Анх энд уулзаж байснаа санаж байна.

"Кан... Юу гээч?"

        Түүнд хариугаа хэлэхээр эргэхдээ усан бассейны хажууд асгарсан усан дээр хальтарч, дахиад л ус руу унах шахсан ч энэ удаа Кан намайг татан эргүүлээд эрчиндээ өөрөө уначих нь тэр.

"Бурхан минь гэж... Чи зүгээр үү?"

"Чи үнэхээр ус руу татагддаг байх аа."

      Түүнийг норсон үсээ хойш илсээр инээхэд цамцных нь цаанаас бүх бие нь гэрэлтэх аж.

"Даарч байгаа биз дээ? Алив..."

Түүнд ойртон гараа сунгавал тэр зөөлхнөөр атгаад инээмсэглэв.

        Анх уулзсан тэр өдрөөс хойш бидний хэн, хэн нь их өөрчлөгдөж...

FOOLS || JJK [Completed]Where stories live. Discover now