10.

1.9K 223 45
                                    

"Хайр ба үзэн ядалт..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

        Хайр, үзэн ядалт хоёр хэрвээ нэг үг байсан бол тэр үгийг зөвхөн өөртөө хэлж өгөхсөн.

Өөрийгөө бүхэлд нь үзэн ядах, үлдсэн буланг нь нууцаар хайрлах хоёр огтлолцох мөч бүхэнд...

      Ойлгомжгүй.

Тэр ч, би ч... Бүгдээрээ...

Бидний нууцхан хүсэл, солиотой тэнэглэл... Бүгд буруу тийш хөтөлсөн.

Kang

Хүлээж байя.

Kang

Чамайг ирэх хүртэл чинь хүлээнэ...

       Түүнээс ирсэн зурвасуудыг уншчихаад өрөөнийхөө ханан дээрх хуанли руу ширтэхдээ аль хэдийн хоёр сарын хугацаа өнгөрчихснийг анзаарав.

Нүд ирмэхийн зуурт л өнгөрчхөж...
   
       Дэндүү хурдан байсанд хүндээр санаа алдаад толинд харвал өөрчлөгдсөн зүйл тийм ч их байсангүй. Зүгээр л цонхийсон царай, гунигтай харц л нэмэгдэж...

Санаа алдалт.

       Миний хийх дуртай зүйлсийн нэг л дээ.

       Дэндүү энгийн өөртөө урам хугармаар ч юм шиг...

Тийм ч хөөрхөн биш, байдаг л нэг.

       Сүүлийн үед эгч шигээ гайхалтай байсан ч болоосой гэж их бодох боллоо. Тэр бүх зүйлдээ л сайн.

Яг л түүн шиг...

"Чи юу гэж бодож байна? Тэхён..."

"Кан чамаас үерхэх тухай асуусан нь их зоригтой үйлдэл болж..."

       Түүнийг ийн хэлээд орон дээр минь хэвтсэн чигтээ нүүрээ дарахад би хажууд нь очоод зэрэгцэн хэвтлээ. Миний өрөөг надаас илүү мэддэг цорын ганц хүн гэвэл тэр л байх.

FOOLS || JJK [Completed]Where stories live. Discover now