2.

2.1K 226 18
                                    

"Сүүлчийн нүд шоколад..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

"Тэр магадгүй сургуулийн усан бассейн дээр байгаа байх. Өдийд тэнд найзуудтайгаа байж байдаг юм."

     Намайг ийн шивнэсээр Тэхёны ард нуугдах шахан ойртоход тэр гараас минь татсаар хажуудаа зогсоов.

"Ойлголоо доо. Би хамт явъя. Алив... Эрүүгээ дээш нь... Хөөрхөн байхад яагаад уруу царайлаад байгаа юм? Мм?"

      Магадгүй...

      Магадгүй өдийг хүртэл...

Үгүй ээ.

      Жонгүгтай учрах хүртлээ өсвөр насны хайр дурлалыг үгүйлэлгүй туулж өнгөрүүлсэн мөч бүр минь түүнтэй холбоотой байх.

       Хайраас илүү нөхөрлөл гэж байдаг.

Тийм биз?

***

    Сургуулийн усан бассейн дээр ирэхэд тэнд багагүй хүүхдүүд холхилдож байсан юм.

Жонгүгийг хаана байгааг би ч мэдэхгүй нь... Гэхдээ түүнийг эрэгтэйчүүдийн хувцас солих өрөөнд байгаа гэж бид таамаглаад байлаа.

     Бага зэрэг сандарч байх чинь...

Худлаа хэлсэн юм.

     Би яг үхэх нь ээ!

"Би Жонгүгийг аваад ирье. Чи эндээ хүлээж байгаарай. Зугтаах гэсний хэрэггүй шүү."

Тэхёны үгэнд анхааралтай гэгч нь толгой дохин хариулаад зурсан зургаа тас тэвэрсэн чигтээ хоцорлоо.

    Өмсөж дасаагүй хар богинохон даашинз, багахан будсан нүүр царай... Тэгээд зохиогүй инээмсэглэл...

FOOLS || JJK [Completed]Where stories live. Discover now