one.

4.4K 256 58
                                    

"Битгий уйл, үзэсгэлэн гоо минь."

Би түүний үгийг сонссоор энгэрт нь тэврүүлэн эхэр татаж байлаа.

Дотор минь шатаж байна. Дэндүү их үзэн ядаж байгаа ч, хайрласан хэвээр байх тэнэгхэн зүрхээ удирдаж дийлэхгүй нь.

Тийм зүйл байдаг даа, хэн нэгний бүхий л хар барааныг нь мэдэх хэдий ч би л үгүйсгээд өнгөрөөчих юм бол үнэхээр л зүгээр болчих юм шиг санадаг ахархан бодол.

Надад яг л тийм зүйл тохиолдоод байна.

Өдөр хоног бүрийг би инээмсэглэлээрээ хууран өнгөрөөсөн ч, эцэст нь намайг дэлсээд авах өдөр ирчихжээ.

Миний хайртай залуу өөр хүнтэй болчхож...

"Жонгүг аа, би одоо яах ёстой юм бол?"

Би одоо ч уйлахаа больж чадахгүй байсанд Жонгүг намайг тэвэрсэн хэвээр гүнзгий санаа алдах нь сонсогдоно.

Энэ залуу надаас болж гунигтай болохыг би мэдэж байгаа ч гэлээ...

"Надад туслаач..."

"Би түүнийг үхтэл нь зодоод өгөх үү? Чи надаас юу хүсч байна? Хэрэв чамайг зөвшөөрвөл би яг одоо түүнийг олж чадна!"

"Тэгж болохгүй ээ... Жонгүг, гуйя. Битгий түүнд гар хүрээрэй."

Эцсийн эцэст би тэр өөдгүй амьтны гэмтэхийг харж чадахгүй. Харчих л юм бол өр минь өвдөж, нулимс минь урсах байх.

Одоо ч новшийн ихээр хайртай болохоор.

Миний үгэнд Жонгүг яг л мэдэж байсан мэт намайг тэврэх тэврэлтээ чангаллаа.

Түүний энгэр хэзээд намайг тайвшруулдаг цор ганц нь байх юм.

Гэсэн ч тэр бол миний хайртай залуугаас ямар ч ялгаагүй хөгийн амьтан. Эр хүний хувьд шүү дээ.

Харин найзын хувьд Жонгүгаас илүү хэн нэгэн гэж байхгүй. Тэр бол миний тайван орших диваажин.

"Галзуурах нь, Хэён. Тэр новшийг зүгээр л хаячхаж болохгүй юм уу?"

Жонгүг надад ингэж хэлсэн нь л намайг хангалттай ихээр гомдоож байв.

Би түүнээс салмааргүй байна шүү дээ. Үзэн ядмаар хэрэг ч гэлээ, надад одоо ч түүнийг хайрлах хангалттай их хайр үлдчихээд байна.

𝐓𝐇𝐀𝐓 𝐗𝐗.Where stories live. Discover now