six.

1.2K 160 35
                                    

Өчигдрийн явдлыг бодох төдийд биеийн минь бүх цус хацар луу юүлэгдэж байгаа юм шиг санагдаж байлаа.

Жонгүг намайг өөрийг нь үнсэх болно гэж хэлсэн.

Утгагүй юм!

"Нээрээ, Хэён. Уржигдар яагаад ирээгүй юм? Жиминийг хүрээд ирэхээр нь чамайг орж ирэх нь ойлгомжтой юм байна гэж бодсон."

Юра номын сангаас цуглуулж авсан номоо ширээн дээр зөөлнөөр тавихдаа бусад оюутнуудад саад болохгүйн тулд надаас шивнэсээр асуух аж.

"Аан... тэр үү? Чухал ажилтай болоод явж чадаагүй юм аа."

Би яаж тэдэнд Жимин намайг замын дунд үлдээгээд явчихсан гэж хэлэх вэ дээ?

"Тийм гэж үү? Харамсалтай л юм, их хөгжилтэй байсан юмсан."

"Тийм байх нь ээ... Дараагийн удаад заавал явах болно оо."

Намайг Юрагийн зүг харан худал инээмсэглэхэд Ажон дэвтэр дээрээ тэмдэглэл хийсэн хэвээр хэллээ.

"Гэхдээ, Жонгүг чамтай холбоо барьсан уу? Тэр ч бас үдэшлэг дээр ирээгүй."

"Жонгүг уу?... Харин л дээ, бид холбоо бариагүй..."

Тэдэнд ямар нэг хачин зүйлс ярьж болохгүй.

Жонгүг бид хоёрыг үерхдэг гэж бодохоос зайлахгүй шүү дээ!

"Тийм үү...? Өнөөдөр ч бас түүнтэй таарсангүй."

Ажоны үг Жонгүгийг хайгаад байгаа юм шиг сонсогдсонд би урдаа байх дэвтэр номноосоо харцаа салган түүн лүү ширтэв.

"Яасан? Жонгүгтай уулзах ямар нэг хэрэг гарсан юм уу...?"

Ажон үзгээ тавин нааш харахдаа царайг минь нухацтай гэгч нь ширтээд байсанд би шууд л гэмгүй царайлан доош харж орхилоо.

Юу вэ? Ингэж аймар хараад...

"Жонгүгтай уулзах хэрэг үү? Тийм ээ, Жонгүгтай уулзах маш чухал хэрэг байна л даа."

"Маш чухал? Тэр чинь юу юм?"

Би ийн хэлэхдээ 'маш чухал' гэсэн үгэнд нь ач холбогдол өгсөөр түүн лүү ахин ширтэх бөгөөд хэтэрхий их сонирхоод байгаа эсэхдээ санаа зовох шиг болж нүдээ эргэлдүүлэн хоолойгоо зассан юм.

𝐓𝐇𝐀𝐓 𝐗𝐗.Where stories live. Discover now