two.

1.8K 182 62
                                    

Тэр галзуурчихсан бололтой.

Би шууд л түүний цээж рүү түлхэн өөрөөсөө холдуулаад хөмсгөө зангидлаа.

"Чи юугаа яриад байгаа юм бэ, Жонгүг?"

"Яасан? Тэр новш биш, оронд нь би байж болохгүй гэж үү?"

Жонгүг ам нээх бүртээ Жиминийг харааж байсанд би энэ удаа цээжиндээ дэлсүүлсэн мэт өвдөлт мэдэрнэ.

Тэр өчигдөрхөн л надад амласан шүү дээ. Дахиж уурлахгүй гэж.

Худалч!

"Чи... надад хайртай юм уу?"

Би түүний нүд рүү ширтэн, юу гэж хариулахыг нь хүлээв. Харин Жонгүг энэ асуултад минь огтхон ч гайхсан харагдахгүй байна.

Тэр надад хайртай гэж үү?

Тийм байж болохгүй! Бид чинь зүгээр л найзууд.

Жонгүг, үгүй гэж хэл.

"Хайртай. Эд эс бүхнээрээ чамайг өөрийн бүсгүйгээ болгохыг хүстлээ хайрладаг."

Жонгүгийн үг тоглоом биш бололтой. Тэр над руу яг л ангаа олсон чоно шиг харж байна.

Өө... Би бараг л ойлгочихлоо. Түүний Жиминд ингэтлээ дургүй байгаа шалтгааныг.

"Чи үнэхээр ичгүүргүй юм, Жон Жонгүг."

Миний хоолой яг л түүнийг үзэн ядаж байгаа хүнийх шиг сонсогдоно.

"Хэён?"

"Надад хайртай болохоор Жимин чиний дургүйг хүргэж байгаа байх. Гэхдээ чамд түүний талаар худал хэлэх шаардлага огт байгаагүй, Жонгүг!!!"

Би түүн рүү хашхирч байх үедээ нулимсаа урсаж байгааг мэдэрсэн юм. Жонгүгт ийм үг хэлэхийг хүсээгүй ч, тэр үнэхээр муухай үйлдэл хийж байна.

"Жиминийг хэн нэгний гараас хөтлөөд явж байгаа гэж худал хэлэхдээ миний сэтгэл яаж ихээр шаналахыг бодож үзээгүй юу? Би үхчихмээр санагдсан! Тэгж их өвдсөн байхад чиний амнаас яагаад тийм амархан гарсан юм?"

Жонгүг над руу ихэд төөрөгдсөн харцаар харна. Магадгүй тэр одоо намайг яаж шархалж байгааг ойлгосон байх.

𝐓𝐇𝐀𝐓 𝐗𝐗.Where stories live. Discover now