eleven.

1.3K 158 42
                                    

Магадгүй хүмүүс зөв нэгэнтэйгээ хэдийн учирчихсан байдаг байх. Хамгийн гол нь тэднийг танихын тулд төөрч будилж явсаар зарим нь алдаж, зарим нь анзаарч амждаг бололтой.

Миний хувьд ч мөн адил.

Жонгүгтай эрт таарч, орой дурласан.

Яг л би түүний намайг гэх хайрыг он удаан жил хүлээсэн юм шиг. Ингэж хайрлах нэгэн бий гэдгийг мэдэрсэн юм шиг.

Тэгээд л маш хурднаар, маш гүнзгийгээр Жонгүгт ингэтлээ мансуурч байгаа бололтой.

Өөрийгөө тэвчих ч гэлээ ямар ч нэмэр байхгүй нь...

•••

Би хурц нарны гэрэлд хөмсгөө атиралдуулсаар гүн нойрноосоо сэрлээ. Ингэж хэвтэж байгаа минь нэг л танил бус санагдах аж.

Юу билээ?

Нүдээ бага багаар нээн, зөөлөн анивчихдаа би хэн нэгний нүцгэн биен дээр хэвтэж байгаагаа ойлгохдоо шууд л том нүдлэн, амьсгаагаа түгжиж орхисон юм.

Тийм шүү дээ!

Өнгөрсөн шөнө Жонгүг бид хоёр...

Бид хоёр тэр зүйлийг хийчихсэн!!!

Өөрийн эрхгүй хамаг биеэ чангалан түүний дээр хэвтэж байсан тул ердөө хэдхэн минутын дотор л би хөшиж байгаагаа мэдэрнэ.

Толгойгоо хөдөлгөн дээш харвал Жонгүг сэрээгүй байх аж.

Бага зэрэг биеэ хөдөлгөн хэвтэх гэсэн ч би доор минь мэдрэгдэх зүйлээс болоод өөрийн мэдэлгүй дуу алдчих нь тэр.

"Хэзээ сэрээ вэ... Дахиад жаахан унтацгаая."

Жонгүг нойрмог хоолойгоор ийн хэлчхээд хоёр гараараа бэлхүүсийг минь ороосонд би зогсолтгүй нүдэх зүрхээ чагнасаар ямар ч үг дуугарсангүй.

Бидний нүцгэн арьс хоорондоо наалдсан байх бөгөөд энэ явдал, энэ хэвтэж буй байрлал гээд бүх зүйл төсөөлж ч байгаагүй зүйлс байлаа.

•••

"Ёни, босоорой."

Жонгүгийн дуу сонсогдох мөчид нүдээ нээвэл нар дэндүү өндөрт хөөрсөн байгаа нь харагдав.

Би дахиад унтчихсан бололтой.

"Цаг хэд болж байна?"

"Өдрийн хоёр цаг. Бусад маань энэ хавьдаа зугаацаж байгаад цаг хагасын дараа хөдлөхөөр боллоо."

𝐓𝐇𝐀𝐓 𝐗𝐗.Where stories live. Discover now