three.

1.4K 186 84
                                    

"Юу...?"

"Би чамайг түүнд сайн болоосой гэж хүсэхгүй байна. Учир нь Жонгүг бол маш муу залуу. Тэр чамайг шархлуулахаас цаашгүй."

Би Жонгүгийг мэднэ.

Надтай найзалж байгаа 5 жилийн хугацаанд түүний хэр олон охинтой зугаацсаныг ч мэднэ.

"Яагаад муу залуу гэж? Би түүнийг хэн нэгэнтэй үерхэж байхыг ч хараагүй шүү дээ."

"Тийм болохоор л муу залуу гэж байна. Тэр үерхдэггүй байсан нь охидуудтай сээтэгнэдэггүй гэсэн үг биш, Юра."

Жонгүг түүнээр зугаацаад хаях юм бол би найзынхаа нүүрийг харж чадахгүй болно.

Түүнээс ч илүүтэй, Жонгүг надтай бусад охидтой байдаг шигээ л сээтэгнэж байгаа бололтой...

Юра үгэнд минь гайхсаар аяархан уулга алдах бол Ажон ширээн дээрх зүйлээ цүнхэлсээр түүний мөр лүү хөнгөхөн нударлаа.

"Чи дахиж муу залуустай орооцолдох хэрэггүй. Зүгээр л толгойноосоо арчиж хая. Явцгаая."

"Ойлголоо доо! Би түүнийг тийм гэж мэдээгүй шүү дээ."

Юра цүнхээ үүрэн залхсан царай гаргана.

"Үдэшлэг дээр уулзацгаая, Хэён. Бид хоёр түрүүлээд явлаа."

"Тэгье ээ. Удахгүй уулзъя."

Үдэшлэг...

Жимин очих дуртай байх болов уу?

•••

"Би чамд ирээд хэрэггүй гэж хэлсэн шүү дээ, Жонгүг."

Жиминий машинаар явах болж гэрийнхээ урдаас холдож амжаагүй байтал Жонгүг хүрээд ирсэн байх нь тэр.

Түүний нүд бид хоёр луу ээлжилж харах бөгөөд харцнаас нь уур хилэн мэдрэгдэж байна.

"Залуу минь, ингэж харах хэрэггүй дээ. Хэён надаас гуйсан юм. Гэхдээ хүсвэл чи түүнтэй хамт яв л даа?"

Жимин уруулныхаа үзүүрийг бага зэрэг өргөсөөр хэлбэл Жонгүг тэр үгэнд нь бүр ч илүүтэйгээр дүрэлзэн асах нь тэр.

"Хэён чамаас гуйсан байхад чи түүнийг хог шиг хаяж байгаа юм уу?!"

Нүд ирмэхийн зуурт л Жонгүг найз залуугийн минь энгэрээс заамдан зогсох бөгөөд тэр юу юугүй л Жиминийг цохих гээд нударгаа зангидчихсан байлаа.

𝐓𝐇𝐀𝐓 𝐗𝐗.Where stories live. Discover now