nine.

1.2K 155 23
                                    

"Ёни, тэр аль хэдийн явчихсан байна шүү дээ."

Жонгүг үнсэлтэн дундаа ийн хэлсээр бэлхүүсээр минь тэвэрсэн гараа суллахад нь би одоо л юу хийж байснаа ойлгох шиг болсоор арагш хоёр алхам ухрав.

Би түүнийг үнсээд л байсан байж!

"Аан... би яваагүй байна гэж бодлоо."

Жонгүгийн жуумалзсан инээд нүдэнд туссанд би шуудхан л харцаа буруулан хажуу тийш харж зогссон юм.

Тэр чинь гүйлгээ ухаан сайтай шүү дээ, намайг юу хийчихсэн гэдгийг сайн мэдэж байгаа.

"Гэхдээ чи үнэн хэлсэн үү?"

"Юуг?"

Би Жонгүгийн зүг аажмаар харц чиглүүлэн асуулт эрэх бол түүний намайг харах нүднээ оч гялалзах шиг болно.

"Надад боломж байгаа гэж... Чи тэгсэн шүү дээ, түрүүний залууд."

"Тэр чинь... зүгээр л чамайг доромжлоод байсан болохоор хэлчихсэн юм."

"Тэгвэл надад боломж байхгүй гэж хэлэх гээ юу?"

Жонгүг гараа цээжиндээ эвхэн нухацтай гэгч нь над руу харахад би үг дуугарч чадсангүй.

Бид нэг нэгэндээ хайртай болох боломж бий юм болов уу?

Яаж ч бодсон найздаа хайртай болж болохгүй ч гэлээ... үгүй гэж хэлэх яагаад ийм хэцүү байна аа?

"Хөөх, миний үзэсгэлэн гоо эргэлзэж байх чинь? Зүрх хүчтэй цохилоод эхэллээ!"

Жонгүгийн инээмсэглэсээр хэлсэн үгэнд нь би хөмсгөө зангидан дуугаа өндөрсгөв.

"Эргэлзсэн гэнэ шүү!!!"

"Ойлголоо, ойлголоо. Би эргэлзээг чинь  тайлж, баттай болгоод өгье. Тэр болтол намайг хүлээж бай."

Тэр шууд л үгнийхээ араас гарыг минь атган алхаж эхлэхэд би том нүдлэсээр Жонгүгийг дагаж явлаа.

Хаачих гэж байгаа юм бол? Нар жаргаж байна шүү дээ.

Бүрэнхий болж эхэлсэн болоод ч тэр үү, байшингийн эргэн тойронд зоосон гэрэл нэг нэгээрээ асч эхлэх нь яг л Жонгүг бид хоёрын явж буй замыг дагаад байгаа мэт санагдана.

𝐓𝐇𝐀𝐓 𝐗𝐗.Where stories live. Discover now