seven.

1.3K 165 44
                                    

Тэр байдаг шигээ л догь харагдаж байна.

Надад ч бас түүнтэй ярих зүйл байсан тул зам салтал дөхүүлэх байсан ч хамаагүй Жиминий машинд орж суухаас өөр арга байсангүй.

"Бид уулзаагүй үнэхээр удсан юм шиг санагдаж байх чинь?"

Жиминий үгэнд би ямар ч хариу хэлэлгүй цонхоор ширтэн явна.

Удаан санагдах нь аргагүй шүү дээ, би түүн рүү түрүүлж яриагүй, зурвас бичээгүй юм чинь.

"Ойрд хичээл чинь хэр байна даа?"

"Жимин, иймэрхүү зүйл асуугаад байлгүй гол яриандаа орцгооё. Тэгэх үү?"

Гайхалтай.

Би бараг л анх удаа түүнд уурлаж үзлээ.

Жиминий царай гайхсан харагдах ч гэлээ тийм ч сүртэй анхаарсангүй, толгой дохино.

"Ярилцах зүйл байгаа юм уу, хайрт минь? Надаар даашинз авхуулмаар байна уу?"

"Үгүй ээ, энэ тийм биш."

"Эсвэл хаа нэг тийшээ явмаар байна уу? Би найзууд руугаа залгаад үдэшлэг хий гэж хэлэх үү?"

"Болиод өг л дөө, Жимин!!!"

Би чанга дуу гарган ийн орилсонд Жимин одоо л нухацтай гэгч нь машинаа эргүүлсээр замаас гарч зогсов.

Түүний харц үнэхээр ууртай харагдаж байна.

"Чи сая над руу хашхирсан уу, Хэён?"

Тийм ээ, би тэгсэн.

"Намайг чам руу хашхирна гэж төсөөлж ч байгаагүй биз дээ? Би боль гэж байна, Жимин. Хоёулаа энд ингээд дуусгацгаая."

Байж болох хамгийн нухацтай төрхийг минь ажигласан Жиминд хэлэх үг олдохгүй байгаа бололтой, зүгээр л гаргаж буй бүдүүлэг үйлдлүүдийг маань ширтэх аж.

"Надад ч, чамд ч асуудал байгаа болохоор бид энэ хэвээрээ үнэхээр бүтэхгүй юм шиг байна. Чи ч бас тэгж бодож байгаа биз дээ? Чи ч бас үнэндээ надаас салмаар байгаа биз дээ?"

"Хэён, чи чинь юугаа яриад байгаа юм бэ?"

Жиминий нүүрэнд хуурамч инээмсэглэл тодрон мэдэн будилах ч надад одоо энэ бүхэн ямар ч хамаа байхгүй.

𝐓𝐇𝐀𝐓 𝐗𝐗.Where stories live. Discover now