eight.

1.2K 163 39
                                    

"Энэ удаагийн үдэшлэгт явж байгаа чинь сайн хэрэг!"

Юра Жонгүгийн машины ард чемодантай хувцаснуудаа хийнгээ ийн хэлэхэд би энгэртээ гараа зөрүүлсэн хэвээр түүнийг ажиглаж байв.

Үнэндээ итгэлгүй л байна. Хоёр долоо хоногийн өмнө гэхэд л би Жиминийг үдэшлэг дээр ямар байсныг нь харсан.

Энэ удаа дахиад л тийм зүйл харж таарах байх.

"Би та хоёрт амласан болохоор л. Тэгээд ч Жимин бид хоёр дуусчихсан учраас би одоо үдэшлэгт явсан ч биеэ дааж сурах хэрэгтэй."

"Хөөх, сургуулийн залуус ч одооноос ажилтай болох юм байна даа."

Ажон Юрад туслан машины ард ачаагаа хийж дуусаад хаалга онгойлгон хойно орж суулаа.

Би түүний араас орохдоо Ажон руу гайхширсан харц тодруулах аж.

"Залуус ажилтай болно гэж...?"

"Хэён аа, чи одоо ганц бие шүү дээ! Сургуулийн маань урдаа барьдаг үзэсгэлэнтэй эмэгтэй ганц бие болчихсон байхад ямар залуу энэ боломжийг өнгөрөөх юм?"

Юра бидний голд суусан байх бөгөөд Ажонаас урьтан надад хэлсэн юм.

Гайхалтай, үнэхээр сургуулийн маань залуус тэгж бодох хэрэг үү?

"Тийм ээ, Хэён. Чи одоо л залуус ямар байдгийг харах байх даа."

Ажон ийн хэлчхээд чихэвчээ зүүсний дараахан төд удалгүй Жонгүг хаалга онгойлгосоор жолоочийн суудалд суулаа.

Тэр бид гурвыг харчхаад хажуу дахь хоосон суудал руугаа ширтэнэ.

"Ёни, урд суухгүй юм уу?"

"Би юу...?"

Өмнө нь Жонгүгтай хамт машинаар нь явахдаа үргэлж л хажууд нь суучихдаг байсан хэр нь одоо нэг л хачин байна!

"Тэгээд өөр хэн гэж?"

Жонгүг над руу инээмсэглэсээр хэлэх бол би суух эсэхээ шийдэн чимээгүй болов.

Яагаад ингэж жийрхээд байгааг мэдэхгүй ч, түүний хажууд сууж явах хүсэл үнэхээр их төрж байна.

"Нөгөө, би-..."

"Хэён аа, би урд суучихъя тэгэх үү? Хол замд явахаар дотор муухай оргиод байдаг юм!"

𝐓𝐇𝐀𝐓 𝐗𝐗.Where stories live. Discover now