fourteen.

1.4K 156 55
                                    

Магадгүй би хайр гээчийн өмнө л хамгийн ихээр сул дорой болдог байх. Надад дөхөж ирэх төдийд л бүх эд эс минь хяналтаас гарч, яг л утсан хүүхэлдэй шиг болж орхино.

Тэгж л би хайрыг бас түүнийг мэдэрдэг.

"Гүг..."

Ямар нэгэн зүйл болсон байх гэж итгэсэн нэгэн маань намайг хичээлийн танхимаас гарч явах үед хэдэн залуусын дунд гараа халааслачихсан зогсож байсанд би түүний дэргэд очсоор ийн хэлэв.

Харин тэр над руу хараад юу ч болоогүй мэт инээмсэглэл тодруулах аж.

"Өө, хонгор минь. Тарчихсан юм уу?"

"Тийм ээ, гэхдээ энэ хүмүүс хэн..."

Намайг түүний хажууд зогсох залуус руу харвал өнөө хэд нь надтай толгой бөхийлгөн мэндлэх аж.

Жонгүг тэдний зүг зальжин хуурамч инээмсэглэл тодруулсаар миний зүг ширтэн ийн хэллээ.

"Тэд бол миний шинэ танилууд. Харин та нар мэдэх байх... Энэ эмэгтэй бол миний бүсгүй Сун Хэён."

Тэр үсийг минь гарынхаа араар зөөлөн илбэх төдий хүргэчхээд залуучуудын зүг харан тодорхойлж хэлэхэд ихээхэн ойлгомжгүй харцаар харсан юм.

Жонгүг яагаад ингэтлээ залуучуудтай орооцолддог болчхоо вэ?

Үгүй ээ, одоо тэр хамаа байхгүй. Надад асуух зүйл байгаа.

"Жонгүг аа, хоёулаа тусдаа ярилцаж болох уу?"

"Тусдаа гэнэ ээ..?"

Тэр над руу хөмсгөө өргөн харчхаад эцэст нь жуумалзсан төрх тодруулан, гараас минь хөтлөсөөр тэдгээр залуусаас холдож алхах аж.

Ямар ч хүнгүй хонгилд бидний амьсгал хүртэл сонсогдох шиг болон, би ам нээнэ.

"Өчигдөр ямар нэг зүйл болсон юм уу? Чи надад юу ч хэлээгүй, утсаа ч аваагүй."

Харин Жонгүг над руу харахдаа зүгээр л гэмгүй хүүхэд шиг төрх гарган инээмсэглэх нь тэр.

"Аан, утас уу? Үнэхээр яаралтай ажил гарчихсан юм аа. Утасны дуу хаалттай байсан бололтой."

Тэр гараас минь атгасан хэвээр байх ч гэлээ яагаад ч юм энэ гарын алга намайг дулаацуулах биш дааруулах шиг л санагдана.

Үгүй ээ, би чинь юугаа мэдрээд байна аа? Тэр яг л бодсоноор минь ажилтай байсан гэж байна шүү дээ.

𝐓𝐇𝐀𝐓 𝐗𝐗.Where stories live. Discover now