ten.

1.2K 164 42
                                    

Намайг нүдээ эргэлдүүлсээр өрөөнөөс гарахад ард минь Жонгүгийн инээд алдаж байгаа нь сонстоно.

Дотуур өмдөө өмнө минь тайлна гэнэ шүү!

"Бид та хоёрыг хүлээж байлаа."

Бүгд цугласан байх газар явж очвол үл таних залуу нүдний шилээ үсэн дээрээ тохсоор ийн хэлэв.

"Уучлаарай, жаахан удчихлаа."

Би шууд л Юра, Ажон хоёрын хажууд очиж суусанд Жонгүг араас минь алхах гэснээ больчих нь тэр.

Тэр надаас хол суучихлаа...

"Үнсэх эсвэл үнсэлцэх. Шил эргүүлээд таарсан хоёр нь шийднэ шүү."

Хэн нэгэн тоглоомын дүрмийг танилцуулах үеэр би шуудхан л бодлоосоо салан өөрийнхөө эсрэг талд сууж байгаа залуусыг ажиглана.

Ямар хүнтэй таарч магадгүй гэдгээ урьдаас мэдэх хэрэгтэй шүү дээ.

Гэхдээ энэ үнэхээр хар дарсан зүүд шиг юм...

Миний эсрэг талд Жимин байна.

Тэр яг л намайг хараад бах нь ханасан аятай инээмсэглэл тодруулна.

"За тэгвэл одоо эргүүлцгээе. Ямар ч бултах зам байхгүй шүү!"

Би суудлаа солихыг хичээн эргэн тойрноо ажиглав ч ямар нэгэн нэмэр болох зүйл алга.

Энд маш олон хүмүүс тойрон буйдан дээр сууж, зарим нь бүр зогсож байна.

Үзэн ядмаар юм!

Лонх эргэж эхлэх мөчид би хамаг биеэ чангалан суусан ч эцэст нь намайг заасангүй. Юра болон нэг танихгүй залуу.

"Ким Тэхён болон Ким Юра. Хөөх, хоёр Ким овогт таарчхаж."

Би толгойгоо эргүүлэн Юраг харахад тэр үнэхээр сандарчихсан байлаа.

Миний санахад энэ залуу Жон Жонгүгийн найз байх. Тэд саяхнаас нийлдэг болсон санагдаж байна.

Бас л муу залуу.

"За үнсэх үү, үнсэлцэх үү. Сонгоорой!"

"Үнсэх..."

Юра ичиж байгаа бололтой сул дуугаар ийн хэлсэнд би Тэхёны нүдээ эргэлдүүлж байгааг олж харсан юм.

Тэр үнсэлцэхийг хүсч ээ дээ?

"Ямар сул эхэлж байна аа!"

𝐓𝐇𝐀𝐓 𝐗𝐗.Where stories live. Discover now